Өнгөрсөн долдугаар сарын 18-нд АНУ-д “SexTape” гэх хос хоёр хэрхэн хөглөж байгааг харуулсан уран сайхны кино нээлтээ хийсэн.
Шалтгаан нь тэдний хийсэн дүрс бичлэг iCloud-аас болж интернетэд байршин, олонд дэлгэгдсэн байжээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн Холливудын олон алдартнуудын нүцгэн зураг интернетээр тарлаа гэх мэдээлэл гарч эхэлсэн юм. “4Chan” сайтын нэгэн хэрэглэгч Женнифер Лауренс тэргүүтэй олон алдартай эмэгтэйчүүдийн зургуудыг интернетэд байршуулжээ.
Эдгээр зургуудыг эхэндээ хүмүүсийн утаснаас хакердаж авсан гэж мэдээлж байсан бол удалгүй Женнифер Лауренсийн хийсэн мэдэгдлээр iCloud-аас гэдэг нь тодорхой болсон юм. Учир нь “Өлсгөлөн тулаан” бүтээлээрээ алдарт хүрсэн Женнифер Лауренс Apple-ийн iCloud-ыг ашигласан учраас ийм зүйл боллоо гэжээ.
iCloud нь үүлэн тооцоолол ашиглан, тухайн хэрэглэгчийн утсан дахь бүх мэдээллийг интернетэд хадгалах үйлчилгээг санал болгодог. Шинжээчдийн хэлж байгаагаар хэрвээ үүлэн тооцоолол ашиглаж байгаа бол хувийн мэдээллээ хуулахгүй байсан нь дээр гэнэ. Учир нь хэдийгээр кодлогдсон байсан ч та өөрөө зургаа үзэж, мэдээллээ харж байгаа бол хакерууд ч чадна гэсэн үг юм.
Зарим алдартнууд тэдгээр зургууд өөрийнх биш гэж байгаа бол үлдсэн хэсэг нь үнэхээр мөн гэдгийг баталжээ. Харин Apple компани iCloud-той холбогдсон энэ хэргийн дараа асуудлыг нягтлан шалгана гэж мэдэгдлээ.