Одоо үед брэнд гэж их ярих боллоо. Сайн брэндийг бүтээхэд юу чухал байна вэ? Үүнд та бүгдийн хийсэн судалгаа хэрхэн туслах вэ?
Одоо манай компаниуд болон брэнд бүтээгчид бизнесийн загвартаа, явуулж буй аргадаа өөрчлөлт хийх цаг нь болсон. Ер нь таньд ийм бүтээгдэхүүн санал болговол хэр үнэ цэнэтэй санагдаж байна, орц нь ямар баймаар байна, хэрхэн савлавал танд хэрэглэхэд зүгээр байна гээд таниас асууж судлаад явж байгаа компанитай хэдэн удаа таарсан бэ? Манай компаниуд нэг бүтээгдэхүүн хийгээд, эсвэл импортолж ирээд шууд л хэрэглэгчид тулгаад байна шүү дээ.
Тэгээд яагаад зарагдахгүй байна гэдэг. Гэтэл хэрэглэгчид амт нь сонин байна эсвэл савлагаа нь таалагдахгүй байна гэдэг. Харин тэр зүйлсийг өөрчлөх ямар ч боломжгүй болчихсон байдаг.
Тэгэхээр бид сайн брэндийг бүтээхийн тулд Дэлхийн томоохон брэндүүдийг хэрхэн бүтээдэг туршлага, олон улсад тогтсон загварыг өөрсдийн бизнесийн засаглалд төлөвшүүлж өгөх хэрэгтэй.
Сайн брэнд бүтээгдэхүүн бүтээх нь Хамтран бүтээх - Co Creation буюу 10 гаран үе шатнаас бүрдсэн нарийн системтэй ажил байдаг.
Энэ аргачлалаар гарсан брэнд яг л хэрэглэгчийн хүссэн үнэ цэнийг өөртөө шингээсэн тийм бүтээгдэхүүн болж чаддаг.
Учир нь тухайн брэндийг зориулах гэж буй хэрэглэгчийн бүлгийн санал бодлыг бүтээгдэхүүний санаа байхаас эхлээд, хэрэглэгчийн гар дээр хүртэл тогтсон судалгааны аргачилал, сүүлийн үеийн технологийг ашиглан уг бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд тусгаж явдаг. Сайн брэнд бүтээх нэг хэрэг харин хэрэглэгчийн хандлага, хүсэл шаардлагыг зөв мэдэрч цаг ямагт хөгжүүлэлтийг хийж явах нь бүтээхээсээ ч ярвигтай.
Өрсөлдөгч брэндүүдтэй өөрийн брэндийг харьцуулан судалж, өрсөлдөх чадвараа хэрэглэгчээр үнэлүүлэн сайжруулалтыг цаг алдалгүй хийж явах ёстой тасралтгүй процесс гэж ойлгож болно. Харин ингэж өөрийн брэндийг бусад брэндтэй харьцуулан өрсөлдөх чадвараа үндэсний хэмжээнд харах боломжийг Брэнд, Медиа Атлас судалгаа өгч байгаа юм.
Монголд анх удаа хийгдсэн гэхээр өөр орнуудад хийгддэг судалгаа гэсэн үг үү? Хичнээн брэндийг хамруулсан бэ? Үндэсний гэдэг тодотголтой байгаагийн учир нь юу вэ?
Тухайн орны хэрэглэгчид ямар онцлогтой, амьдралын хэв маягтай, ямар брэндийг хэрэглэх дуртай вэ гэдэг нь брэнд хөгжүүлэх гэж байгаа компаниудад чухал ач холбогдолтой мэдээлэл юм.
Тийм учраас дэлхийд тэргүүлэгч судалгааны байгууллагууд болох AC Neilsen, Ipsos, TNS зэрэг нь Зүүн өмнөд Азийн орнуудад Media Atlas, Ойрхи Дорнодод Brand Puls, зөвхөн өндөр орлоготой иргэдийн амьдралын хэв маягийг судлах PAX гэх мэт нэрээр тогтмол энэ төрлийн синдикат судалгааг хийдэг.
Брэнд хөгжүүлэгчдийн өөрсдийгөө зах зээл дээр хаана байгаа, хэрэглэгчид нь өөрийнх нь болон бусад өрсөлдөгчдийн брэндийг хэр мэддэг, хэрхэн хэрэглэдэг, хэр таашаадаг, цаашдаа хэрэглээ хэрхэн өөрчлөгдөх хандлагатай байгааг харж баримжаа авч сайжруулалтыг хийхэд тусалдаг судалгаа юм.
Манай судалгаанд хүнс, ундаа, гоо сайхан, цахилгаан хэрэгсэл гээд 80 гаран бүлгийн 1000 орчим брэнд хамрагдсан. Манай компанийн хувьд дэлхийд эрэмбээрээ хоёрт, гуравт ордог ОУ-ын судалгааны байгууллагууд болох TNS, Ipsos болон бусад компаниудтай сүүлийн 6-7 жилийн хугацаанд хамтарсан судалгааны ажлуудыг гүйцэтгэж, тэднээс суралцаж Монголын бизнесийн судалгааны хөгжлийг ОУ-ын стандартад хүргэхээр хичээж ажиллаж байгаа ажлын үр дүнд бүтсэн судалгааны бүтээгдэхүүн гэж ойлгож болно.
Үндэсний гэдэг тодотголын хувьд энэхүү судалгаанд Улаанбаатар хотын 9 дүүргээс гадна, 16 аймгийн 23 сум суурин газрын хэрэглэгчдийг түүвэрлэн хамруулсан маш өргөн тархалттай, үндэсний хэрэглээний төлөв хандлагыг төлөөлөх чадамжтай гэсэн үг.
Синдикат гэдгийн утга юу вэ? Энэхүү судалгааны ажил хэнд зориулагдсан бэ?
Энгийнээр ойлговол үүнийг томоохон судалгааны супермаркетаар төсөөлж болох ба брэнд хөгжүүлэгч, эсвэл шинээр хөгжүүлэх гэж байгаа компани тухайн сонирхож буй бүтээгдэхүүний бүлгийн судалгааны тайланг сонгон авч болно.
Жишээ нь шинэ төрлийн ундаа зах зээлд гаргах гэж байгаа бол ice tea, жүүс, хийжүүлсэн гээд ямар төрлийн ундааг Монголчууд түлхүү хэрэглэх хандлагатай байгаа мөн зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа бүхий л ундааны брэндүүдийн өрсөлдөөний төлөв байдлыг харьцуулан дүгнэлт хийж, маркетингийн болон бизнесийн төлөвлөлтөө илүү бодитой боловсруулж чадах юм.
Ерөнхийдөө өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд түлхүү хамрагдсан. Синдикат судалгаа гэдэг нь хэн нэгний захиалгаар биш тухайн судалгааны байгууллага өөрсдөө хөгжүүлсэн, сонирхсон ямар ч байгууллага авч болох судалгааны төрлийг хэлдэг ОУ-ын нэр томьёо. Брэндийн судалгааг иж бүрнээр нь хийхэд нэлээд өндөр өртөгтэй байдаг. Томоохон үүрэн холбооны компаниуд, банкууд, үйлдвэрлэгчид захиалж хийлгэдэг.
Гэтэл олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортолдог компаниудын хувьд брэнд бүрийнхээ хувьд ийм судалгааг хийлгэхэд зардал өндөр тусдаг. Харин энэ синдикат судалгааны загвар нь бага өртөгөөр сонирхсон зах зээлийнхээ төлөв байдлыг харах боломжийг олгож байгаа юм.
Брэндийн судалгааны хувьд нь нэлээн ярилаа. Энэхүү судалгааны загвар нь Монголчуудын медиа хэрэглээний байдлыг харуулсан байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
Судалгааны загвар маань брендийн хэрэглээнээс гадна Медиа хэрэглээний байдлыг харах боломжийг олгож байгаа. Монголчууд ямар мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авч байгааг хот, хөдөө, нас хүйс гээд бүхий л сегментийн хувьд мэдэх боломжтой гэсэн үг.
Хүмүүс сурталчилгаа гэхээр телевизийн сурталчилгаа, имэйл, мессежийн сурталчилгаа гэж боддог. Эдгээр сурталчилгааны арга хэрэгслүүд тархалт өргөн ч, хүмүүсийг залхаасан үр дүн муутай байдаг байж болно шүү дээ.
Тэгэхээр медиа хэрэглээний судалгаа маань зөвхөн ямар хэрэгслээр мэдээллийг авч байгааг харуулахаас гадна, тухайн хэрэгслээр явж байгаа сурталчилгаанд үзэгчид, хэрэглэгч, уншигчид хэрхэн ханддаг, тухайн мэдээллийн хэрэгслийг хэр анхааралтай үздэг, ямар давтамжтай, ямар цагт үзэж байгаагаар нь нарийвчлан харуулах болно.
Сүүлийн үед уламжлалт медиа хэрэгсэл болох зурагт, сонингоос илүүтэй хүмүүс интернэтээс мэдээлэл авах нь асар хурдтай нэмэгдэж байна. Медиа хэрэглээний судалгаа маань интернэт нэвтрэлт хотод, аймагт, суманд ямар байгаа, ямар зорилгоор портал, сошиаль сайтуудыг ашигладаг гэхчилэн, нас, хүйсээр нь хүртэл нарийвчилж харуулах болно.
Энэхүү судалгаа маань компаниудад PR, идэвхжүүлэлтийн ажлаа өөрийн хүргэхийг хүсч буй сегментүүдийнхээ хэрэглэдэг медиа сувгаар нь төлөвлөн явуулах боломжийг олгож байгаа. Ингэснээр зар сурталчилгаанд зарцуулагдаж байдаг асар их үргүй зардлууд багасч, мэдээлэл маань илүү үр дүнтэй хэрэгтэй хүндээ очно.
Mедиа судалгаа зөвхөн брэнд хөгжүүлэгчид зориулагдаагүй гэсэн үг үү?
Баярлалаа. Чухал асуулт байна. Энэхүү судалгаа маань Монголчууд ямар ямар сувгаар мэдээллийг авдаг болохыг өргөн хүрээнд харж судалсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн рейтинг ямар байгааг хот, хөдөөгөөр харах боломжтой. Зөвхөн Улаанбаатар хотын хувьд асуудлыг харж болохгүй шүү дээ.
Мэдээж брэнд бүтээгч компаниуд өөрсдийн брэндийг хэрэглэдэг зорилтот бүлгийн хүмүүс ямар медиаг ашиглаж байгааг мэдсэнээр, илүү үр дүнтэй сурталчилгааны ажлын төлөвлөлтийг хийх боломжтой. Гэхдээ компаниудаар хязгаарлагдахгүй улс төрийн нам эвсэлүүд, төрийн болон ТББ-уудад ч энэ судалгаа чухал ач холбогдолтой гэж ойлгож байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагуудад, танай сонинд ч гэсэн энэ судалгааны үр дүн чухал ач холбогдолтой. Сонины газрууд маань өөрийнхөө сонинд сурталчилгаа байршуулах замаар гол санхүүжилтээ олдог.
Тэгээд манайх 15000 захиалагчтай гэж хэлдэг, үнэн хэрэг дээрээ нэг захиалагчийн ард маш олон уншигч байдаг. Хөдөөний хүмүүс сонингоо дамжуулаад л уншдаг, 30, 40 хүнтэй байгууллага нэг л “Өнөөдөр” сонин захиалдаг шүү дээ. Харин Медиа судалгаа яг үндэсний хэмжээнд “Өнөөдөр” сониныг хэдэн хүн уншдаг болохыг харуулж чадах юм.
Энэхүү судалгаа зөвхөн медиа хэрэглээг харуулах уу эсвэл хэрэглэгчийн амьдралын хэв маягийг мөн харуулах уу?
Тиймээ мэдээж бид хүмүүс чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг, ямар спорт сонирхдог, ямар спортоор хичээллэдэг гээд Монголчуудын амьдралын хэв маягийг анх удаа үндэсний хэмжээнд гаргаж ирж байгаа.
Хүмүүсийн амьдралын хэмнэлийг дагуулж бид мэдээллийг, бүтээгдэхүүн үйлчилгээг байршуулах хэрэгтэй. Энэ нь илүү оновчтой юм. Мөн Монгол хэрэглэгчдийг анх удаа амьдралын хэв маяг, сэтгэлзүйд нь суурилан сегментчилсэн.
Идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүс, хуучинсаг хүмүүс гээд холерик, сангвиник гэдэг шиг хэрэглэгчдийг О.У-д сегментчилдэг болсон. Ер нь хүмүүсийг зөвхөн нас хүйс гээд хүн ам зүйн үзүүлэлтээр сегментчилж харах нь өрөөсгөл шүү дээ. Ахимаг настай мөртөө маш эрч хүчтэй, ганган дэгжин хувцаслах дуртай, сайн брэндийн бүтээгдэхүүнд сонирхолтой хүмүүс байгаа.
Тийм хүмүүс ямар сурталчилгааны хэрэгсэлд идэвхждэг, ямар онцлогтой болохыг харж ойлгож, илүү нарийн хэрэгчлэгчидээ ойлгосон, тэдэнд нийцсэн бүтээгдэхүүн, сурталчилгааг бүтээхэд энэ судалгаа тодорхой хэмжээнд туслана. Гэхдээ синдикат судалгаа бүх зүйлд хариулт өгч бас чадахгүй.
Илүү нарийвчилж ойлгохын тулд тухай сэдвээр гүнзгийрүүлсэн судалгааны ажлуудыг явуулах бүрэн боломжтой.
Сонирхолтой судалгааны ажил хийж байгаа танай компанид амжилт хүсье. Эцэст нь сонирхсон хүмүүс энэхүү судалгаатай хэрхэн танилцаж болох талаар тодруулна уу?
Бидний ажлыг сонирхож ярилцсан танай сонинд баярлалаа. Манай компаний www.mmcg.mn сайтаар зочилж ерөнхий мэдээлэл авч болно.
Мөн манай компани дээр ирээд мэдээлэл авсан ч болно, нээлттэй. Бид 9 сарын 5-нд судалгааны ажлынхаа үр дүнг танилцуулах арга хэмжээг Туушин зочид буудалд зохиох гэж байгаа. Зөвхөн тусгайлан уригдсан хүмүүс оролцоно. Гэхдээ манай компанид хандан эсвэл имэйлээр оролцох хүсэлтээ явуулж болох юм.
-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.