-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх онд ОХУ-д айлчилна-
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад маргааш Ажлын айлчлал хийх гэж байна. Зургаан цагийн хугацаанд үргэлжлэх айлчлалаас ямар үр дүн хүлээж байгаа талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаанаас тодрууллаа.
П.Цагаан: Хоёр орны хүмүүс хоорондын харилцаа, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгсөн шийдвэрүүд гарна. Гэхдээ бидний хүссэн бүх баримт бичигт гарын үсэг зурна гэвэл их том хүлээлт болно.
-Ажлын айлчлалын үеэр ямар баримт бичгүүдэд гарын үсэг зурах вэ?
-Айлчлалын үеэр 20-иод баримт бичигт гарын үсэг зурна. Цаг хугацааны хүчин зүйлсээс шалтгаалан энэ удаад стратегийн баримт бичигт гарын үсэг зурагдахгүй.
20 орчим баримт бичигт гарын үсэг зурна гэдэг манай хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна. Ямартай ч энэ айлчлалын үр дүнд нэг хэсэг зогсонги байдалд орсон хоёр орны харилцаа шинэ шатанд гарна гэдэгт эргэлзэхгүй байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урьсан. Энэ урилгын хариуг өгсөн үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ОХУ-д айлчлахыг урьсан байгаа. 2015 оны тавдугаар сард аугаа их ялалтын 70 жилийн ойн баяр болно. Энэ үеэр хойд хөршид айлчлал хийхээ манай Ерөнхийлөгч албан ёсоор зарласан.
-Төмөр замын асуудал дээр хоёр орон ямар байр суурьтай байгаа бол?
-Төмөр замыг тойрсон 3-4 баримт бичиг бий. 100 хувь ярих эсэх нь тодорхойгүй байна. Чухам ямар ямар баримт бичигт гарын үсэг зурахыг урьдчилж хэлэхэд хэцүү.
Хоёр орны хүмүүс хоорондын харилцаа, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгсөн шийдвэрүүд гарна. Гэхдээ бидний хүссэн бүх баримт бичигт гарын үсэг зурна гэвэл их том хүлээлт болно. Ямартай ч хоёр орны харилцаанд ахиц дэвшил авчирна. Нэг удаагийн айлчлалаар бүх асуудал шийдэгдэхгүй. Эхлэл сайн бариа сайн байх болов уу гэв.