Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович манай улсад маргааш буюу есдүгээр сарын 3-ны өдөр ажлын айлчлал хийх гэж байгаа билээ.
Энэ үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх ажлыг иргэд, олон нийтэд аль болох ачаалал, хүндрэл үүсгэхгүй байх талаас нь зохион байгуулалтын түвшинд ажиллаж байгаа аж.
Иймээс цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас хүслээ.
Мөн хамгаалалт хийгдэх нутаг дэвсгэр, цагуудын талаарх мэдээллийг тухайн үед нь Цагдаагийн ерөнхий газрын алба ёсны цахим сайт болох www.police.gov.mn, цахим хуудас www.facebook.com/policemng хаягууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх аж.
Мөн жолооч та “Авто радио 96,3” фм дээр долгионоо тааруулан тухайн өдрийн ачаалалтай зам, цагийн талаархи мэдээллийг тогтмол хүлээн авах боломжтой.