АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын хууль сахиулах байгууллагын ажилтнууд албаа хааж байхдаа цээжиндээ бяцхан видео камер зүүхээр болжээ.
Өнгөрсөн наймдугаар сарын эхээр тус хотын цагдаагийн ажилтан зэвсэггүй байсан өсвөр насны, өнгөт арьстай хүүхдийг буудаж аминд нь хүрсний дараа ийнхүү шийдвэрт хүрсэн хэмээн холбогдох албаны хүмүүс мэдээллээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Фергюсон хотын цагдаагийн ажилтнуудад 50 гаруй төхөөрөмж өгчээ. Тус төхөөрөмж нь гар утасны хэмжээтэй аж.
Тус камерийн тусламжтайгаар хууль сахиулах байгууллагын ажилтан хууль зөрчсөн эсэхийг тогтоох юм. Фергюсон хотын цагдаа нар бүгд ойрын хугацаанд ийм төхөөрөмжтэй болох юм байна.
Эргэн сануулахад АНУ-ын Миссури мужид наймдугаар сарын эхээр цагдаагийн ажилтан өнгөт арьст Майкл Браун хэмээх өсвөр насны хүүг буудан хороосноос үүдэн Фергюсон хотод энэхүү үйлдлийг эсэргүүцсэн иргэд олон хоног жагсаал хийсэн.
Майкл Браун хүүд задлан шинжилгээ хийж, түүнийг толгойн тус газраа хоёр, гар руу нь дөрвөн удаа буудуулсныг тогтоосон юм.