Социалист систем нуран унаснаас хойш Орос Монголын харилцаа ч бас “унах” тийшээ хандав. Монголд байсан орос цэргүүдийг нутгаасаа гаргаж, цэргийн ангиудыг нь татан буулгаж, энд амьдарч байсан орос иргэд ч нутгаа зорив.
Хоёр орны хоорондын харилцаа 2000 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийснээр дахин сэргэсэн юм. Энэ айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэл, зорилтыг тодорхойлсон “Улаанбаатарын тунхаглал”-д гарын үсэг зурсан бөгөөд үүнийг Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа мэдэгдэхүйц идэвхжихэд чухал алхам болсон хэмээн дүгнэдэг.
“Улаанбаатарын тунхаглал”-д гарын үсэг зурснаас хойш Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа идэвхжсэнээс үүнийг харж болно.
2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д албан ёсоор айлчилсан дүнгийн тухай хамтарсан албан мэдээнд “Сайн хөршийн уламжлалт түншлэлд баттай тулгуурласан Монгол, Оросын харилцааны онцгой шинж чанар түүхэн шинэ нөхцөлд хадгалагдан хөгжиж байгааг” цохон тэмдэглэж, хоёр талын харилцаа “сайн хөршийн уламжлалт түншлэл”-ийн зарчимд шилжсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 онд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн нарын гарын үсэг зурсан “Москвагийн тунхаглал”-д Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг “стратегийн түншлэл” хэмээн тодорхойлсон байдаг.
2009 оны наймдугаар сард болсон ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын стратегийн түншлэл эрчимтэй өрнөж, хөгжлийн шинэ шатанд гарч буйг хоёр тал санал нэгтэй тэмдэглэж, “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглалд” гарын үсэг зуржээ.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс, ОХУ хоорондын батлан хамгаалахын салбар, соёл, шинжлэх ухаан, боловсролын салбар зэрэг салбаруудын хамтын ажиллагаа идэвхитэй хөгжсөөр байна.
Манай хоёр улс хооронд нийт 180 орчим гэрээ, хэлэлцээр үйлчилж байдаг ба Монгол-Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс болон түүний хүрээн дэх нийт 7 дэд комисс, ажлын хэсгүүд жил бүр хуралдаж ажлын үр дүнгээ хэлэлцэж цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулсны дагуу ажиллаж байна.
Түүнчлэн ОХУ-ын Засгийн газраас тус улсын их дээд сургуульд шинээр элсүүлж суралцуулах монгол иргэдийн тоог нэмэгдүүлэх чиглэлийг баримталж эдүгээ жил бүр 300 орчим монголын оюутан залуусыг өөрийн улсын Засгийн газрын тэтгэлгээр сургаж байна.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа
Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2006-2010 онд хөгжүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж, манай хоёр орны хоорондын худалдааны эргэлт 1 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний үндсэн дээр “Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг байгуулан ажиллаж байна.
Монгол Улс, ОХУ-ын хоорондын худалдааны нийт бараа эргэлт 2012 онд 1928,1 сая ам.доллар болж, 2011 оныхоос 12,03 хувиар нэмэгдэв. 2012 онд экспорт 17,4 хувь буурч, импорт 13,8 хувиар өсчээ. Экспорт 2012 оны эцсийн байдлаар 79,6 сая ам.доллар, импорт 2012 оны эцсийн байдлаар импорт 1848,6 сая ам.доллар байна.
2013 оны байдлаар ОХУ-тай хийсэн худалдааны нийт бараа эргэлт 1623.5 сая ам.доллар болж өмнөх жилээс 16 хувиар, экспорт 61.7 сая ам.доллар болж 22 хувиар, импорт 1561.8 сая ам.доллар болж 22 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 2013 онд худалдааны алдагдал -1500.1 сая ам.доллар өмнөх жилээс 268.9 сая ам.доллар буюу 15.2 хувиар буурсан байна.
Манай улсаас, ОХУ-руу Жонш, лейцит, нефелин ба нефелинт сиенит, нефтийн бүтээгдэхүүн болон бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортод гарч байна. Харин ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн болон бусад нэр төрлийн бүтээгдэхүүн импортлож байна.
Манай хоёр улсын худалдааны эргэлт өсч байгаа хэдий ч худалдааны тэнцэл алдагдалтай хэвээр байгаа нь манай орон нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг ОХУ-аас импортлодог, түүнчлэн ОХУ-ын гаалийн тариф өндөр, манай экспортын бараа, бүтээгдэхүүн (тухайлбал мах, махан бүтээгдэхүүн)-д ноогдуулж буй тарифын бус хориг саад зэргээс үүдэлтэй юм.
Хөрөнгө оруулалт
1990-2013 онд ОХУ-аас хийсэн нийт хөрөнгө оруулалт 297 674,2 сая ам.доллар бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 2,1 хувийг эзэлж байна. ОХУ нь манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын 9 дэх түнш болж байна.
ОХУ-ын хөрөнгө оруулалттай нийт 838 аж ахуйн нэгж бүртгэгдсэн байна. Энэ нь нийт аж ахуйн нэгжийн 6,54 хувийг эзэлж байгаа бөгөөд 3 байрыг эзэлж байгаа юм.
Зээл, тусламж
Зээл: 2009 онд ХАА-н салбарт 25 сая ам.долларын зээл өгөхөөр тохиролцсоноос 12 сая ам.долларын үрийн будаа, хөдөө аж ахуйн техник, 3252,5 мянган ам.долларын нефтийн бүтээгдэхүүн, цахилгаан техникийн барааг гэрээний дагуу нийлүүлсэн байна.
Тусламж: 2003 онд Цэргийн салбарт 2,5 сая ам. долларын зэвсэг, техник нийлүүлсэн.
2008 онд 60 сая ам. долларын өртөг бүхий зэвсэг, техник өгөх гэрээ байгуулсан. 2011 оны байдлаар буцалтгүй тусламжаар нийлүүлэх цэргийн зориулалтын бүтээгдэхүүний 80 орчим хувийг нийлүүлээд байна. 2008 оны 5 сард 1000 тонн үр тариа өгсөн.
2010 оны 3 дугаар сард ОХУ-ын В.В.Путины гаргасан даалгаврын дагуу ОХУ-ын Засгийн газар 56.8 мянган тонн малын тэжээлийн үр болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг буцалтгүй тусламжаар манай улсад олгохоор болсон. Энэ хүрээнд 2010 оны эхний 10 сарын байдлаар 50,8 мянган тонн арвай, 12 ширхэг ачааны машин нийлүүлэгдсэн байна.
Монголын уламжлалт экспортын бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлэхийг өргөтгөх зорилгоор Монгол Улсад “Мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд 2011-2012 онд 37 сая тун шүлхийн вакцин, 22 ДУК ариутгалын машиныг буцалтгүй тусламжаар нийлүүлсэн болон шүлхий өвчний эсрэг вакцинжуулсан малын дархлалын байдалд үнэлгээ хийж, вакцин хийсэн болон хяналтын бүсүүдэд шүлхий дахин гарах боломжийг тодорхойлох ажлыг оросын мэргэжилтнүүд гүйцэтгэсэн.
2012-2014 эхний улирлын байдлаар Монголын малыг вакцинжуулах, эрүүлжүүлэх хөтөлбөрийг ОХУ-ын 375 сая рублийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн болно.
2013 онд ОХУ-аас тусламжаар 15.3 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн авсан байна. Үүнд:
Hефтийн кокс, лав, тусгай зориулалтын машин механизм, төхөөрөмж, Цахилгаан хөдөлгүүр, цахилгаан үүсгүүр(төхөөрөмж орохгүй). Дотоод шаталтын хөдөлгүүрүүдийг асаах, залгах төхөөрөмж, гүйдэл үүсгэгч ба гал хамгаалагч, Чиргүүл, хагас чиргүүл, өөрөө явагч биш бусад тээврийн хэрэгсэл, эд анги, Онгоцыг хөөргөх буулгах аппарат хэрэгсэл, тэдгээрийн эд анги, болон бусад төрлийн бүтээгдэхүүн орж байна.