ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийх айлчлалын ач холбогдлын талаар эдийн засагч, судлаачдын байр суурийг сонссон юм. Олон улсын харилцааны судлаач, эрдэмтэн Д.Баярхүүгээс энэ талаар тодрууллаа.
-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаас Та ямар үр дүн хүлээж байна вэ?
-Үр дүн гэхээс илүү ОХУ-ын Ерөнхийлөгч Монголыг зориод, айлчилж ирж байгаа нь улс төрийн асар их ач холбогдолтой үйл явдал. Тодорхой нэг мөнгөн дүн, ашиг орлого олох талаас нь битгий хараач. Улс төрийн ач холбогдлыг нь тооцооч ээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг аваад, өмнөд хөршийн төрийн тэргүүн айлчилснаас хойш арваадхан хоногийн дараа ирнэ гэдэг Монгол Улсын хувьд гадаад бодлогын асар том ялалт гэж би харж байна.
-Хоёр орны харилцааг ямар түвшинд байна гэж Та дүгнэх вэ?
-Хоёр орны харилцаанд ямар нэг зөрчил, маргаан шийдэгдээгүй асуудал гэж байхгүй. Үүнийг улам төгөлдөржүүлэх л асуудал бий. Өнгөрсөн 24 жилд Монгол Улсын гадаад бодлого шинээр хөгжин төлөвшихдөө маш зөв, тэнцвэртэй харилцааг тогтоон бариад явж байгаа. Энэ бол Монголын шинэ гадаад бодлогын асуудалд бий болсон бодит ололт юм.
-Айлчлалын хүрээнд Монголын талаас дамжин өнгөрөх тээвэр, гадаад худалдааг эрчимжүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих зэрэг асуудлыг хэлэлцэх тухай яригдаж байна л даа. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?
-Үүнийг бол айлчилсны дараа тодруулна. Өнөөдөр тийм асуудлыг тэгж шийдвэрлэнэ гэх мэт тодорхой мэдээлэл бидэнд алга. Хэлэлцээний дараа ямар баримт бичигт гарын үсэг зурах нь маргааш тодорхой болох учир урьдчилж тааж хэлэх бололцоо байхгүй.
-Хоёр орон харилцан визгүй болох тухай яригдаж байна. Хил гаалийн бодлогоо сулруулах нь манай улсын хувьд сайн зүйл биш гэж үзэх хүн ч байна?
-Харилцан визгүй болно гэж эцсийн байдлаар шийдэж, зарласан зүйл байхгүй. Ер нь энэ бол монголчуудад боломж олгох гэсэн Монголын төр засгийн бодлого шүү дээ. ОХУ-ын таван сүбьекттэй хиллэж байгаагийн хувьд эрх тэгш худалдаа хийгээч, Оросын зах зээлд монголчуудыг гараач, өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулаач, экспортын чиглэлтэй эдийн засгийг хөгжүүлээч гэж, Монголын төр ард түмэндээ боломж гаргаж буй бодлого гэж би ойлгож байна гэв.