Аргентин улс ОХУ руу экспортлох хүнс, хүнсний бүтээгдэхүүнээ хоёр дахин нэмэгдүүлж улмаар 2 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байна. Экспортын ихэнх хувийг үхрийн махны нийлүүлэлт эзлэнэ гэж BBC дамжууллаа.
Аргентиний Хөдөө, мал аж ахуйн сайд Карлос Касамикели “Москва барууны экспортлогчдын эсрэг хориг арга хэмжээ авснаар Аргентиний хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж гарч ирсэн” гэжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар ОХУ Аргентинаас ясгүй үхрийн мах авах сонирхолтой байгаа гэнэ. Өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Москва хотод Орос, Аргентиний төлөөлөгчдийн хооронд аргентин үхрийн мах нийлүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зуржээ.
2013 онд аргентин мах ОХУ-ын зах зээлийн хувийг эзэлж байжээ. Аргентин нийлүүлэлтийн хэмжээг энэ жил хоёр дахин нэмэгдүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.
Үүнээс гадна Аргентин тахиа, загасны мах, сүүн бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо, хатаасан жимс, чидүн жимсний тос, лаазалсан хүнсний ногоо, бяслаг зэргээр экспортоо төрөлжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Аргентиний Хөдөө, мал аж ахуйн сайдын мэдээлснээр ОХУ руу хүнс, хүнсний бүтээгдэхүүн экспортлох хоёр орны хоорондох гэрээ энэ сарын 15-нд Москва хотноо болох “Дэлхийн хүнс Москва”-д үзэсгэлэнгийн үеэр зурж магадгүй гэнэ.