Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих уриалга гаргаж, 5-6 жилийн өмнөөс энэ асуудлыг эрчимтэй ярьж эхэлсэн билээ.
Бүгдээрээ шахам “Монгол брэнд”-ийн эрэлд гарч брэнд гэж юуг нэрлэх талаар Засгийн газар нь чамгүй толгойгоо гашилгах болов. Яам болгон үндэсний үйлдвэрлэлээ дэмжих талаар бодлого гаргаж, дүүрэг бүхэн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулах болсон гээд нэг үеэ бодоход үндэсний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна.
Эсгий углааш, түлхүүрийн оосор, шүрээр хийсэн элдэв зүүлтээр хэмжигдэж байсан “Монгол брэнд” эдүгээ дэлхийд танигдаж эхэлж байна. Шат дараатай эхлүүлсэн ажлынхаа үр дүнг ч үзэж хөлнөөсөө толгой хүртлээ “Made in Mongolia” өмсч чаддаг болсондоо бид бахархах нь зүйн хэрэг.
Гэвч нэг л зүйл эндээс шүүмжлэлтэй харагдаж байгаа юм. “Брэнд” гэдэг үгэндээ тохируулах гэсэн үү, эсвэл Монгол гэхээр шуурна гэж сэтгэдгээс тэр үү монгол брэндүүдийн маань үнэ ханш нь тэнгэрт хадчихаад байна.
Үндэсний үйлдвэрлэлийн хямдхан цамц нь хямдхан, цаашлаад нэгхэн сарын настай байхад гутал нь 300-400 мянгаар үнэлэгдэж байх жишээтэй. Арьсаар хийсэн учраас тийм өндөр үнэтэй байгаа юм гэх. Цаашлаад Монголд үйлдвэрлэсэн түрийвч 90, хүүхдийн хичээлийн цүнх 130 мянга гэх мэтээр үнэлэгдэнэ.
Монгол барааны дэлгүүр, Бээжин барааны дэлгүүр хоёроос үнийн өндөр ялгааг харахаас загварын ялгааг олж харахгүй байгаа нь харамсмаар
Өнөөдөр нийгэм, эдийн засгийн амьдрал ямар байгаа билээ. Хоногийн хоолоо арайхийн олж байгаа нийгмийн дундаж, доод давхаргынхан 130 мянгаар хүүхэддээ цүнх авч өгөх үү гэдгийг бодох нь зүйн хэрэг. Сарын 500 мянган төгрөгийн цалинтай гэр бүл 300 мянгаар улирал болгон гутал өмсөх үү гэдгийг ч тооцох ёстой юм.
Өмд үйлдвэрлэж байгаа сайхан мэдээ эхнээсээ дуулдаж эхлэв. Гэтэл Хятадын сайн чанарын өмдтэй адилхан материалтай атлаа 60-70 мянга гээд зогсч байх жишээтэй. Энэ бүхний дараа монголчууд ямар сонголт хийх вэ. 40 мянгын хулхи боловч “хужаа” цүнх, Хятадын үйлдвэрийн өмд 35 мянгаар авч өмсөх гэж шуурцгаана. Хорооллоор дүүрэн байгаа брэндийн гутал 250 мянгаар авч өмсөх гэж хошуурна. Тэгэхээр үнийн асуудлаа бид бодолцох хэрэгтэй байгаа юм.
Худалдан авах зах зээлээ ч тооцох учиртай. Мөн бусдаас ялгарах загвар дизайны эрэлд мордох цаг нь болж. Монгол барааны дэлгүүр, Бээжин барааны дэлгүүр хоёроос үнийн өндөр ялгааг харахаас загварын ялгааг олж харахгүй байгаа нь харамсмаар. Тэр тохиолдолд чанаргүй ч хямдхан, аятайхан загвартай бээжин барааг сонгох нь мэдээж.
Солонгос хуучин хувцасны дэлгүүр пиг дүүрэн хүнтэй атлаа, үндэсний үйлдвэрлэгчдийн хажуугаар хэдхэн худалдан авагч эргэлдэж байгааг нь юунаас болсныг бодож үзэхэд гэмгүй биз.
Дэлхийн тансаг брэндүүдийн дэлгүүр нийслэлийн гайгүй гэсэн барилга болгонд үйл ажиллагаа явуулж байгаа. Матрын арьсан түрийвч, гутал, брэндийн тансаг цүнхээр дөнгүүр гэсэн баячууд гангарна. Харин үндэсний үйлдвэрийнхээ хэлбэр хийц муутайхан түрийвч, гутлаар төрийн албаны, хувийн хэвшлийн албан хаагчид л гангарах нь тодорхой билээ. Тиймээс зах зээлийн судалгаа, худалдан авах эрэлт хэрэгцээндээ тулгуурлан үнэ ханшаа тогтооё.
130 мянгаар хоёр цүнх үйлдвэрлэж ахиухан зарах, 130 мянгаар хэдхэн цүнх үйлдвэрлэж лангуугаа дүүргэх хоёрын дунд асар том зөрүү байгаа
Бүх гутал нь 300 мянга бус зарим талаар сонголт үлдээе. Монгол брэндийн цүнх гэж 130 мянгаар хүүхдийн цүнх зарж ашиггүй шахам ажиллах бус хямдхан, чанартай, боломжийн үнээр зах зээлд гаргахад алдах зүйл байхгүй.
Засгийн газраас жил бүхэн л жижиг дунд үйлдвэрүүдийг дэмждэг. Банкны хүүг ч боломжийн хувилбараар шийдсэн. Барьцаа хөрөнгийн үнэлгээг багасгасан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 888 төсөл хөтөлбөр гээд маш олон үр дүнтэй ажлууд хийгдэж байна. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих үүднээс ноос, ноолуур, арьс ширний үйлдвэр олноор баригдаж байна. Гэтэл төр дэмжихийн хэрээр үнээ нэмж, хэрэглэгчдээ дарамтлаад байвал бахь байдгаараа л ар араасаа дампуурлаа зарлаж үүдээ барих бус уу.
Судалгаа эхлээд хийх нь манай үйлдвэрлэгчдэд тулгамдаж байгаа нэг асуудал болчихжээ. 130 мянгаар хоёр цүнх үйлдвэрлэж ахиухан зарах, 130 мянгаар хэдхэн цүнх үйлдвэрлэж лангуугаа дүүргэх хоёрын дунд асар том зөрүү байгаа гэж бодогдоод байна.
Б.Өнөртогтох