АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Багдад дахь Элчин сайдын яамаа хамгаалах зорилгоор Ирак руу дахин 350 цэрэг илгээх шийдвэр гаргасан гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест дамжууллаа.
Энэ нэмэлт хүч байлдааны бүсэд ажиллахгүй, зөвхөн Багдад дахь АНУ-ын дипломат албаны байгууламжийг хамгаалах үүрэгтэйг тэрбээр онцолсон юм.
АНУ өнгөрсөн наймдугаар сарын эхээс эхлэн Иракийн "Исламын улс" алан хядах бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд Ирак дахь үндэсний болон шашны цөөнх, АНУ-ын дипломат төлөөлөгчдийг хамгаалах зорилготой гэж тайлбарладаг.
Үүний өмнө Барак Обама Ирак руу хэд хэдэн удаа цэрэг, цэргийн зөвлөхүүдийг илгээсэн юм.
“Исламын улс” өнгөрсөн долдугаар сараас идэвхжиж эхэлсэн бөгөөд Сири, Иракийг дамнасан газар нутгийг эзэлж, “Халифын Вант улс” байгуулан, тусгаар тогтнолоо зарлаад байгаа.
Тус бүлэглэлийн хяналтын бүсэд Сирийн хойд болон зүүн хэсгийн нутаг дэвсгэр, Ирак, Сирийн хилийн бүс нутаг, Иракийн хойд хэсэг болон зүүн хэсгийг зарим газар нутгууд багтана.