Ирак, Сири улсуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй "Исламын улс" бүлэглэлийн босогчид АНУ-ын сэтгүүлч Жеймс Фоулиг цаазалсан юм.
Тэгвэл тус бүлэглэл дахин нэг сэтгүүлч Стивен Сотлоффийн аминд хүрсэн хэрэг гарлаа. Зэвсэгт бүлэглэлийнхэн Америкийн сэтгүүлч Стивен Сотлоффийг цаазалж буй бичлэгийг өнгөрсөн шөнө интернетэд байрлуулсан бөгөөд “Америкт илгээх хоёр дахь сануулга” гэж нэрлэжээ.
Сотлофф цаазлуулахаасаа өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандан "Иракын дотоод хэрэгт оролцох Обама таны гадаад бодлого АНУ-ын ашиг сонирхол, америк иргэдийг хамгаалах, аврах ёстой. Гэтэл өөр улс орны дотоод хэрэгт оролцох таны шийдвэрийн төлөө яагаад би амиараа төлөх ёстой вэ? Би хамгаалуулах ёстой америк иргэн биш гэж үү? “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхийн тулд та татвар төлөгчдийн сая сая долларыг цацаж, олон мянган цэргээ алдсан. Дайныг өдөөн хатгах нь америкийн ард түмний ашиг сонирхол гэж үү?” гэсэн байна.
Түүнчлэн Сотлофф Обама Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын үеэр Ирак, Афганистанаас цэргээ татах, Гуантанамо (Куба) дахь АНУ-ын цэргийн бааз дахь шоронг хаахаа амлаж байсныг дурдаж, "Таны Ерөнхийлөгчийн хугацаа дуусах дөхөж байхад нэг ч амлалтаа биелүүлсэнгүй. Мөн та Америкийн ард түмнийг хууран мэхэлж, дүрэлзэж буй гал руу чирч байна" гэж хэлжээ.
Хар баг өмссөн алан хядагчид дараагийн удаа Их Британийн иргэн Дэвид Хэйнсийг цаазална хэмээн мэдэгджээ. Шинжээчдийн үзэж буйгаар дээрх алах хядагчийн дуу хоолой өнгөрсөн наймдугаар сарын дундуур АНУ-ын сэтгүүлч Жеймс Фоулиг алсан хүний хоолойтой төстэй байна гэсэн юм.
Стивен Сотлоффийн гэр бүл “Исламын улс” бүлэглэлийн тараасан бичлэгийг хуурамч хэмээн үзэж байгаа бөгөөд Цагаан ордон болон Төрийн департаментаас бичлэг үнэн эсэхийг шалгаж байгаа гэнэ.
Стивен Сотлофф "Time" сэтгүүлийн сурвалжлагч. Тэрээр 2013 оны наймдугаар сард Ливи улсад сураггүй алга болсон юм.