Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай В.Путины айлчлалтай холбоотойгоор зарим тодруулгыг авлаа.
-Манай улсаас ОХУ-д бараа бүтээгдэхүүн экспортлох хүсэлт тавьсан болов уу?
-Манай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтраад Оросын талд нэгэн томоохон санал тавьсан. Энэ бол Монголоос ОХУ-д экспортлох махан бүтээгдэхүүн, газар тариалангийн бүтээгдэхүүн, хонины ноос, тэмээний ноосон бүтээгдэхүүн, ямааны ноолууран бүтээгдэхүүн, савхи нэхий эдлэл, гутал зэрэг бүтээгдэхүүн дээр ОХУ-д 15 жилийн хугацаатайгаар гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар зэргээ тэглэж өгөөч гэдэг хүсэлтийг ОХУ-ын Гадаад харилцааны яамаар дамжуулан тавьсан. Одоогоор ОХУ-ын зүгээс ямар нэгэн хариуг өгөөгүй байна. Сая болсон яам хоорондын хурал дээр ч мөн энэ хүсэлтээ тавилаа. Оросын Хөдөө аж ахуйн яамныхан “Энэ бол дан ганц Хөдөө аж яамны хариуцах зүйл биш. Манай улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Аж үйлдвэрийн яам, Гадаад яам гээд олон яамд оролцоно. Харин манай улс энэ асуудлыг судалж эхлэхэд манай яам идэвхитэй оролцоно” гэж амласан.
-Оросын тал хэлэлцээд нааштай хариу өгөхөөр боллоо гэхэд манай нийлүүлэх бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангаж байна уу. Нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь хэр жигдэрсэн байдаг бол?
-Бүтээгдэхүүн тус бүрээр өөр. Үхэр, адууны махыг одоо ч ОХУ-д экспортолж байгаа. Монголын хувьд тодорхой үйлдвэрүүд ОХУ-аас тавьсан чанарын шаардлагыг хангасан. Одоогийн байдлаар манай аж ахуйн нэгжүүд 4300 тонн адууны мах, 1000 тонн үхрийн мах экспортлохоор бэлтгэж байна. ОХУ-аас манай улстай хил залгаа оршдог Оросын хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын салбарын дарга нар өчигдөр манай яаманд ирээд явлаа. Одоо махны 11 үйлдвэрийг аттестатчилахаар Монголын өнцөг булан бүрт ажиллаж байна. Тэгэхээр махны чиглэлд бүрэн боломжтой. ОХУ-аас төмс худалдаж авах сонирхлоо илэрхийлж байна лээ. Бид Монголын төмсний аж ахуйнууд, төмсний агуулахуудыг аттестатчилуулах төлөвлөгөөтэй байна. Энэ жилдээ амжихгүй байх, ирэх жилээс төмс экспортлох боломжтой болно. Хөнгөн үйлдвэрийн тухайд хорио цээрийн асуудал байдаггүй. Ганцхан татвар өндөртэй учраас татвараа бууруулах, тэглэх хүсэлтийг тавьж байгаа. Манай аж ахуйн нэгжүүдийн ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс, гутал, арьс, савхин бүтээгдэхүүн Оросын хил залгаа хотуудад эрэлт өндөртэй байдаг.
-Дотоодынхоо махны эрэлтийг бага үнээр сайн хангаж чадахгүй байж, гадаад руу экспортлох нь дотоодын зах зээл дээр үнийн нэмэгдэл бий болгох вий гэх болгоомжлол бас байна?
-Энэ бол үнэхээр байж болох эрсдэл. Гэхдээ иргэдийг тайван бай гэж хэлмээр байна. Махны экспорт Хүнсний аюулгүй байдлын тухай хуулиар квоттой болсон. Энэ квотыг манай яамнаас өгдөг. Квотын хэмжээнд л мах экспортолно. Дотоодод махны хомсдол үүсэх юм бол заавал экспортлох гээд байхгүй. Тооцоо хийгээд үзэхэд манай монголчууд жилдээ 10 орчим сая толгой малыг маханд хэрэглэдэг, түүний 9 сая орчим нь хонь, ямаа буюу бог мал, нэг сая нь бод мал. Гэхдээ монголчуудад дахиад 5 сая мал бэлтгэх боломж бий. Тэрний дөрвөн сая нь бог, сая орчим нь бод мал байна. Тэгэхээр 10 сая малаа дотоодынхоо хүнсэнд хэрэглээд, үлдсэн таван сая малаа экспортлох боломжтой юм.
-ОХУ-аас өөр оронд манайх мах экспортолж байгаа юу?
-Иран улсад хонины мах, ОХУ-д үхэр, адууны мах тодорхой хэмжээнд гаргадаг. Вьетнам улсад ямааны мах экспортолж байсан. Япон улсын хувьд шаардлага нь өндөр учраас хараахан экспортолж эхлээгүй байна.
-Төмс нийлүүлэх боломжтой гэж Та хэллээ. Дотооддоо жилийн дөрвөн улиралд төмснийхөө хэрэгцээг хангаж чаддаг уу?
-Тооцоогоор бол бид бүрэн хангадаг.
-Гэхдээ хятадаас импортоор төмс авдаг тийм үү?
-Авдаг.
-Тэрийг зогсоож болдоггүй юм байх даа гэж бодоод байдаг юм?
-Юмыг шууд хааж боож, зогсоох нь тийм ч сайн арга биш. Хятадаас орж ирдэг төмс хямдхан байдаг бол, монгол төмс нь илүү амт, чанартай. Тэгэхээр хэрэглэгчдэд сонголтын л асуудал болж байгаа юм. Бид төмс лууван, байцаа, сонгино зэрэг таван төрлийн хүнсний ногоон дээр байж болох хамгийн өндөр татвараа тавьчихсан. Гаалийн татвар 15 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвартайгаа нийлээд 26,5 хувь болдог.
-Хятадад ОХУ-д бараа экспортлох тусгай бүсийг олон мянган га газарт байгуулсан байдаг. Үүн шиг манай улс ОХУ-аас нааштай хариу өглөө гэхэд бэлтгэсэн ажил бий юу?
-Бэлтгэл ажиллагаа сайн явагдаж байгаа. ОХУ-тай нийт 30 гаруй бичиг баримтад гарын үсэг зурах хүсэлт тавьсан. Одоогийн байдлаар арав гаруй бичиг баримтад гарын үсэг зурахад бэлэн болсон. Үлдсэн нь Оросын тал саналаа сайтар боловсруулаагүй байна гэсэн үндэслэлээр хүлээгдэж байна. Энэ асуулттай холбогдуулж хэлэхэд Алтанбулагийн чөлөөт бүсийг хамгийн түрүүнд ажилд оруулмаар байгаа юм. Ингэвэл хоёр улсын иргэд наймаа арилжаагаа хийгээд гардаг, энэ дээр нь хоёр улсын хэмжээнд татварын хөнгөлөлт үзүүлчих юм бол тэр том ажил.
-ОХУ-аас Европын улсуудад хүнсний бүтээгдэхүүний хориг тавьсан нь манай улсад маш том боломж гарлаа гэж үзэж байна. Ер нь хэдий хэрийн импортын бараа бүтээгдэхүүний “орон зай” бий болоод байна вэ?
-Би нарийн статистик аваагүй байна. Ерөнхий статистикаар бол ОХУ-ын дотоодын хөдөө аж ахуй их өндөр хөгжсөн учраас өөрийн хэрэгцээнийхээ 85 хувийг хангадаг. Үлдсэн 15 орчим хувиа л импортоор авдаг улс. Одоо энэ Оросын тавиад буй хориг нь улсдаа үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдэд маш том боломж олгож байгаа хэрэг. Үүнийхээ зэрэгцээ манай Монгол болон хөрш зэргэлдээ улсууд, Хятад зэрэгт давхар боломж олгож байгаа юм.
-Манайхаас ОХУ-д экспортолдог бараа бүтээгдэхүүний хувь ямаршуу байдаг юм бэ?
-Манай улсаас ОХУ-д экспортолдог бүх бараа ОХУ-ын импортын 0.01 хувийг эзэлдэг. Тэгэхээр бид ОХУ-д экспортоо 100 дахин нэмэгдүүллээ гэж бодоход 1.0 л хувь болно. Гэхдээ энэ нь бидэнд том боломж. Тэгэхээр манай үйлдвэрүүд дотооддоо хөл дээрээ зогсмоор байна, худалдаагаа сэргээмээр байна. Манай улсын зүгээс ОХУ-д гаргах экспортын хувиа ядаж 0.1 хувь болгохын тулд гаалийн татвараа тэглээд өгөөч гэж л хүсээд байгаа хэрэг. Харин ОХУ, Монгол Улс хоёр олон жилийн хөршийн сайхан харилцаатай улс. Энэ харилцааг цаашид илүү сайжруулахын тулд ард түмэн хоорондын харилцаа сайн байх ёстой. Ийм байвал дутуугаа гүйцээх арилжаа наймаа хийх гол үндэс болдог.
-ОХУ Европын улсуудад сөрөг хориг тавьсан. Энэ хоригтой холбоотой манай улсын аж ахуйн нэгжүүдийн Европын улсуудаас импортлох үйл ажиллагаанд саад бэрхшээл гарч байгаа болов уу?
-Европоос транизитаар Монгол руу ирж байгаа бараа бүтээгдэхүүнд саатах магадлал үүссэн. Хэдийгээр транзит тээвэрт хориг тавиагүй ч Европоос ялангуяа машинаар орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн дээр Оросын тал нэлээд хатуу хоригтой байгаа. Одоогийн байдлаар Белорусь, Латвийн хил дээр 11 машин гахайн өөх саатуулагдсан байна. Манай Монголын хиамны үйлдвэрүүд хиамандаа хийдэг гахайн өөхөө Польш улсаас авдаг. Мөн ойрын ес, аравдугаар сард Словак, Герман улсуудаас сүүний чиглэлийн үхрүүд транзитаар тээвэрлэгдэн Монголд авчрах ёстой. Европоос Монгол руу импортлох хүнсний бүтээгдэхүүн, мал, амархан гэмтэж муудах бүтээгдэхүүнүүд байгаа учраас эдгээрийг транзитаар саадгүй нэвтрүүлж өгөөч гэсэн хүсэлтийг манай яамнаас ОХУ-ын Хөдөө аж ахуйн яаманд тавьсан. Оросын тал гаалийн байгууллагатайгаа хамтарч, тусалж ажиллана гэдгээ амласан.