Орос улс дэлхийд өрсөлдөх чадварын рейтингээрээ 53 дугаар байранд орж, түвшин дээшилжээ. Гэвч Украины нөхцөл байдал энэ улсын байр суурийг доголдуулж мэднэ хэмээн Дэлхийн эдийн засгийн форумын есдүгээр сарын гуравны өдөр гаргасан “2014- 2015 оны дэлхийн өрсөлдөх чадвар” илтгэлд дурджээ.
Энэхүү судалгаанд 144 орны 14 мянган компанийн удирдлага оролцсон байна. ОХУ өнгөрсөн жил 64 дүгээрт бичигдсэн бол энэ онд 53 дугаар байранд оржээ. Ийнхүү байр дээшилсэн нь мэдээлэл, харилцааны технологийн ашиглалт, бараа, үйлчилгээний зах зээлийн үр ашиг, компаниудын өрсөлдөх чадвар нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайланд дурджээ.
Мөн Оросын хүн амын боловсролын түвшин өндөр, инновацийн нөөц боломж ихтэй байгаа нь тус улсын өрсөлдөх чадварын давуу тал болж байна хэмээн илтгэлд оннцолсон байна. Гэхдээ “Орос улс өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд нэн даруй шийдвэрлэх олон асуудал Оросын эдийн засагт бий” гэдгийг Дэлхийн эдийн засгийн форум онцолжээ.
“Оросын зах зээл хангалттай үр ашигтай биш. Монопол, олигопол байгаа нь бусад компаниудыг зах зээлд гарч ирэхэд саад болж, өрсөлдөх чадварын түвшинд нөлөөлж байна” хэмээн Дэлхийн Эдийн засгийн форумын ахлах эдийн засагч Беньят Бильба Осорио Итар Тасс агентлагт ярьжээ.
Энэ илтгэлийг Украины дорнод хэсэгт иргэний дайн эхлэхээс өмнө бэлтгэсэн тул Оросын эсрэг тавьсан барууны хориг арга хэмжээнүүд эдийн засгийн өрсөлдөх чадварт цаашид сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. “Орос болон Украины эдийн засгийн хэмжээ, ач холбогдол, нэн тэргүүд Оросын эдийн засаг талаас нь авч үзвэл барууны хориг арга хэмжээнүүд өрсөлдөх чадварын түвшинд сөргөөр нөлөөлж мэмднэ” хэмээн Бильбао Осорио ярьсан байна.
Дашрамд хэлэхэд энэ рейтингэд улс төрийн тогтворгүй байдалд буй Украин 76 дугаарт бичигджээ. Харин Монгол улс Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Өрсөлдөх чадварын рейтингэд 98 дугаарт орсон байна.