Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатаас ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийх айлчлалаас хүлээх үр дүнгийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Айлчлалын үр дүнд ОХУ-тай тогтоох эдийн засгийн харилцаанд ямар дэвшил гарах вэ?
Эдийн засаг хөрөнгө оруулалтын асуудал нэг том алхам хийгдэх байх. Хэдийгээр баримт бичгүүдэд гарын үсэг зурахгүй юм гэхэд тохиролцоонууд хийгдэнэ. Гол тохиролцоо юу гэвэл Монголоор дамжуулан хийх дэд бүтцийн том төслүүд байгаа шүү дээ.
Орос, Хятадтай эрчимтэй хамтын ажиллагааг өрнүүлж байна. Маш их хөрөнгө оруулалтын харилцаа тогтоолоо. Тэгэхээр тэрнийг өөрийг газар нутгаар дамжуулан хийх 2-3-хан маршрутын нэг нь Монгол Улс. Манай улс энэ байршил, хоёр хөрштэйгээ идэвхтэй ажиллаж байгаа энэ байдлаа ашиглаад, бизнес хийх ёстой.
-Нефть импортын чиглэлээр хөнгөлөлт авах ямар боломж харагдаж байна?
-ОХУ дэлхий дээр хамгийн том нефть бүтээгдэхүүн нийлүүлэгч. Тиймээс үнэ, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр, тээвэрлэлтээр ч тэр таатай нөхцөлөөр тохиролцож болно шүү дээ.
Саяхан энэ чиглэлд таатай нөхцөлөөр тохиролцоод ирсэн. Ер нь цаашид бид өөрсдийн нефтийг үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Оросын нефьт манайхаар дамжин Хятад руу явж байгаа. Тэрэн дээр нь бид орлого олж болно.
-Уул уурхайн чиглэлээр ямар шинэ хамтын ажиллагаа эхлүүлэх сонирхолтой байдаг бол?
-ОХУ сонирхолтой гэсэн байгалийн баялаг дээр хамтарч ажиллах санаагаа илэрхийлдэг. Уран олборлох чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд манайхаас хариу хүлээж байна. Гэхдээ танай баялгийг олборлохын тулд дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн санааг хөршүүд хоёулаа тавьдаг гэв.