Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Д.Батмөнхтэй “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хэрэгжилт болон үр дүнгийн талаар ярилцсанаа хүргэж байна.
-Хямралын эсрэг буюу ханшийн өсөлтийг сааруулахын тулд Засгийн газар хангалттай ажиллаж чадсан уу?
-Уучлаарай, доллар бол Засгийн газар хариуцдаг зүйл биш. Доллар цэвэр Монголбанкны хариуцлагын асуудал. Валютын ханшин дээр бид анхнаасаа амлалт өгөөгүй. Засгийн газар валютын нөөцөө хариуцдаг Монголбанкинд дэмжлэг үзүүлсэн. Тэр нь юу гэхээр 2012 онд Хөгжлийн банк 580 сая ам.доллар босгосон. Өнгөрсөн 12 дугаар сар 1.5 тэрбум ам.доллар олж ирсэн.
Мөн 2013 онд Самурай бондын 250 сая ам.долларыг авчирсан. Нийтдээ 2 тэрбум 300 сая ам.доллар авчраад энд хийчихээд байхад л дутагдалтай байна. Хэрэв Засгийн газар эдгээр мөнгийг олж ирээгүй байсан бол ханш хэд байх байсан бол? Чамд багцаа байна уу? Минийхээр 3000 давах байсан. Өнөөдөр харагдаж байгаа нэг эерэг зүйл нь одоо гаднаас худалдаж авдаг зүйл болон гадагшаа зардаг зүйлийн зөрүү багаслаа. Ерөнхийдөө амьдрал дээр бууж ирж байна гэсэн үг.
Банкууд болон бизнесмэнүүд гадагшаа яваад мөнгө босгож чадахгүй байна. Мөнгө хурдан босгох боломж Засгийн газарт л байгаа.
Гадагшаа зарж байгаа валютын урсгал болон орж ирж байгаа валютын урсгал 0 байхад ханш 0 буюу огт хөдөлгөөнгүй байна. 1800 ч юмуу 1500 дээр тогтох байх л даа. Хэрэв манай экспорт нэмэх рүү орвол ханш доошоо явна. Гэхдээ ханш хэт доошлохоор бас аюултай. Жишээ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард рублийн ханш унахад өндөг үйлдвэрлэгч компаниуд Засгийн газарт хүсэлт тавьсан юм.
Гаалийн татвараа нэмэхгүй бол бид дампуурлаа гэсэн. Учир нь орос өндөг монгол өндөгнөөс хямд болсон юм. Харин одоо валютын ханш өсөөд ирэхээр үйлдвэрлэгчдэд ашигтай болж байгаа. Дандаа гадагшаа юмаа ухаад зардаг байсан хүмүүсийн зовлон энэ шүү дээ. Бид сүүлийн 3 жилд нэг тэрбум долларын машин худалдаж авсан. Авто машин болон янжуур, архины импорт одоо ч буурахгүй байна. Гэтэл бидний гадагшаа борлуулдаг барааны үнэ буураад байдаг. Ийм л хүндрэлээс болж ханш өссөн.
-Монголбанкны Ерөнхийлөгч огцорсноор валютын ханш тогтворжих уу? Нэг хэсэг Н.Золжаргал Ерөнхийлөгч огцрох ёстой гэсэн суртал ухуулга явлаа.
-Энэ бол нэг хүний шийдэх хэрэг биш. Бид өөрсдөө л өдөр тутам худалдан авч байгаа зүйлдээ анхаарлаа хандуулах ёстой.
-Засгийн газар ойрын хугацаанд ахин хөрөнгө босгох уу?
-Гэрээ зурагдаад Хөгжлийн банк дахин 300 сая ам.долларын хөрөнгө босгох гэж байна. Тэгэхээр ханш ахин өсөхгүй байх. Харин богино хугацаанд эдийн засгийн хүндрэлээс гарах гарц нь импортын бараа худалдан авахгүй байх. Ер нь бидний өр 40 хувь байна гэж хэн ч хэлээгүй. Банкууд болон бизнесмэнүүд гадагшаа яваад мөнгө босгож чадахгүй байна. Мөнгө хурдан босгох боломж Засгийн газарт л байгаа. Засгийн газар энэ мөнгийг юунд зарж байгааг хянах ёстой.
-Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд улсын нийт өр ДНБ-ийн 40 хувиас илүү байж болохгүй гэж заасан.
-Тийм л дээ. Гэхдээ энэ хуулийг би батлаагүй. Би эдийн засгийн онол ярьж байна. Хөгжиж буй орнуудад өрийн дээд хэмжээ 40 хувь байдаггүй. 150-200 хувь хүргээд буцаан төлөөд, буулгадаг. Харин зээлээ юунд зарж байгааг нь сайн хянах хэрэгтэй. Минийхээр зам барихад маш бага мөнгө өгөх ёстой. Харин 77 доллар биш 400 доллараар бүтээгдэхүүнээ зарах төмөр боловсруулах үйлдвэр оруулж ирэх ёстой. Зэс ч мөн адил. Энэ бүгдийг хийхийн тулд эрчим хүч хэрэгтэй. Энэ рүү мөнгөө хийсэн байхад 10 жилийн дараа төлөгдөөд л явна.
Тэгэхгүй бол бид Монголбанкин дахь долларын жаахан нөөцөө идүүлээд л дуусна. Жил бүр 1.5-2 тэрбум ам.доллар алдаж явсан. Энэ мөнгийг юу нөхөж ирсэн гэхээр янз бүрээр хэлээд байгаа Оюутолгойн 7 тэрбум ам.доллар нөхсөн. Гэтэл энэ мөнгө Монгол Улсын нөөцөд үлдэхгүй. Оюутолгойн төлсөн цалин, татвар л Монголбанкинд үлдэнэ, бусад нь буюу тоног төхөөрөмж худалдаж авсан нь буцаад л гараад явна. Тэгэхээр бид валютын нөөцөө нэмэлгүй, энэ маягаар явбал улам шимүүлээд л байна. Одоо хаа хаанаа хэмнэлтийн бодлого барихаас өөр аргагүй. Эдийн засгийн онол тэгж л хэлж байна. Нэг ёсондоо бид импортоо тодорхой хэмжээгээр хязгаарлахаас өөр аргагүй.
100 хоногийн дотор өргөс авах шиг сайхан болно гэж бид яриагүй. 3-4 жилийн турш хөрснөөсөө авахуулаад муудсан эдийн засгийг бид 3-4 сард эдгээх боломжгүй юм.
-Хөгжлийн банк ахин 300 сая ам. долларын хөрөнгө босгоно гэлээ. Хаанаас, ямар хүү болон хугацаатай бонд авч байгаа юм бэ?
-Үүнийг Хөгжлийн банкны удирдлагаас асуух хэрэгтэй.
-Чалкотой хийсэн гэрээнд нүүрсээ нэг тонныг 70 доллараар 10 жилийн турш нийлүүлэхээр заасан байтал одоо 35 болж, үнэ буурсанд МАН-ынхан АН-ыг буруутгадаг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Ойлгож байна. Одоо ахин улс төр хиймээргүй байна. Би эдийн засагч хүн. Хамгийн гол нь тэр мөнгийг авчраад тараагаад өгчихсөн шүү дээ. Тэр гэрээнд 70 доллар гэдэг хатуу үнэ байхгүй. Юу гэж Хятадын тал 50 хувийн алдагдалтай үнээр биднээс нүүрс авах вэ дээ. Зах зээлийн үнээ л дагаж байгаа. Чалко дандаа л тэгж байгаа. Зах ээлийн үнэ 60 болоход 60-аар авна шүү л гэдэг. Ингэж л яваа. Хэрэв нүүрсний үнэ 70 хэвээрээ байсан бол бид хэдийн Чалкогийн өрийг дуусгах байсан. 35 болж унасан учраас бид 110 саяын өртөй л байна. Ачуулаад байгаа хэрнээ өр дуусаагүй. Ийм л байна.
Оюутолгойн хувьд 250 сая ам.доллар авчихсан. Энэ жил зэсийн экспортын хэмжээ өмнөх оноос 2 дахин нэмэгдсэн. Гэхдээ орлого байхгүй. Яагаад гэвэл өмнө нь авсан өрөө төлж байна. Бодит байдал энэ.
-Үндэсний статистикийн хороонос сар бүр гаргадаг мэдэгдэлд чанаргүй зээлийн хэмжээ өссөн харагдсан. Мөн олон компани хаалгаа барьж байна гэх муу мэдээ үе үе дуулдаж байгаа учраас эдийн засаг үнэхээр эрчимжсэн эсэхэд иргэд эргэлзэж байна.
-100 хоногт юу амжуулна гэж? 100 хоногийн дотор өргөс авах шиг сайхан болно гэж бид яриагүй. Ийм боломж байхгүй. 3-4 жилийн турш хөрснөөсөө авахуулаад муудсан эдийн засгийг бид 3-4 сард эдгээх боломжгүй юм. Гэхдээ бид оношоо зөв тогтоосон. Шаардлагатай хуулиудаа заслаа. Одоо цаашаа явъя л гэж байна. Өнгөрсөн хугацаанд дээрх алхмуудыг хийгээгүй байсан бол хямрал хэдэн он хүртэл үргэлжлэх байсныг мэдэхгүй байна. 2015 он гараад асуудал эерэг тал руугаа орох ёстой.
-Онош нь юу юм бол?
-Сэтгүүлчдэд хэлэхэд ганц манайх хүндрээд байгаа юм биш шүү. Дэлхий даяараа л хүнд үеийг туулж байна. Орос гэхэд маш олон хориг тавьсан байна. Бид ОХУ, БНХАУ-ын дунд байдаг тул манай бүх тээвэр энэ хоёр орны аль нэгээр нь дамжина. Иймд энэ 2 орны нөлөө асар их. Европын холбооны орнуудын эдийн засаг ч маш муу байна. Бид дэлхийн олон орны зөвхөн нэг нь тул бидэнд ч хүндрэл тулгарч байна. Бид саран дээр амьдраагүй.
Нөгөөтэйгүүр өнөөгийн хүндрэлийг Монгол Улсын Засгийн газар дангаараа шийдэх хэмжээний потенциалтай биш. Манай нийт ДНБ 10 гаруй тэрбум ам.доллар. Энэ бол дэлхийн дундажаас доогуур компанийн л мөнгө. Хөрөнгө оруулагчид биднийг компани л гэж харна. Монгол Улсын засгийн газар нарийндаа ярьвал нэг компани. Иймд бид аль болох гадаад орчиндоо зохицсон шийдвэр гаргахыг хичээж байна. Хүндрэл байгаа нь үнэн. Энэ хүндрэл валютын ханшаас л болсон. Яагаад гэвэл бидний идэж ууж байгаа зүйлсийн 70 хувь нь гадных.
Чиний барьсан энэ дуу хураагуур ч мөн адил. Энийг бид нүүрс, зэсээ зараад олсон валютаар авдаг. Гэтэл БНХАУ манай нүүрсийг 35 доллараар авна гээд гэдийчихсэн, мөн манай төмрийн хүдрийн экспорт уналаа. Эхэндээ Хятадын тал төмрийн хүдрийг хоосон чулуугаар нь авдаг байсан. Дараа нь соронзон баяжуулалт хий гэсэн. Тэгэхээр нь манайхан Хятадаас хөрөнгө оруулалт татан, хятад тоног төхөөрөмжүүд оруулж ирэн, нэг жил болсон. Гэтэл байгаль орчинд хор хөнөөлтэй байна гээд, нойтон баяжуулалт хийх шаардлага тавьсан. Энэ болгоныг нь бид даваад л байгаа.
2011 онд бол бид сайхан байсан. Харин одоо нөхцөл байдал хүндэрсэн учраас Засгийн газар болон бизнесийнхэн харилцан бие биеэ сонсч байна. Өнөөдөр 35 доллараар зарж байгаа нүүрсээ бид 115 доллараар төвөггүй зардаг байсан юм. Одоо нүүрснийхний татварыг хойшлуулах талаар ярьж байна. Яг одоо бол дөнгөж тоног төхөөрөмжөө оруулж ирээд угсарч байхад нь л тэр ААН-ээс гаалийн татвар авах гээд байдаг. Гэтэл юу ч үйлдвэрлээгүй байгаа шүү дээ. Иймд чи үйлдвэрээ барьчих, жилийн дараа татвараа төл гэх нь зөв.
-Тэгвэл хүндрэлээс гарахын тулд бидэнд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?
-Одоогоор бидний гадаад худалдааны алдагдал гайгүй байна. Ноднин хасах тэрбум ам.доллар байсан бол одоо хасах 250 сая ам.доллар болсон. Гэхдээ урсгал тэнцлийн алдагдал 900 сая ам.доллар байна. Тэгэхээр 1-1.5 тэрбум ам.доллар шаардлагатай.
-Энэ нөхцөлд иргэдийн хийж чадах зүйл юу юм бол?
-Доллараар худалдаж авдаг зүйл битгий аваач ээ л гэж зөвлөх байна. Хэмнэлт гэж энийг л хэлж байгаа. Харин би хувиасаа Засгийн газар 2015 онд цалинг яаж 15-20 хувиар нэмэх тухай л бодох ёстой гэж Ерөнхий сайдад зөвлөж байна. Байгаа жаахан долларын нөөцөө зарах нь богино хугацаанд л таалагдах арга.
Одоо бид орлого дээрээ төвлөрөх ёстой. Дэлхийн зах зээлийн хандлагыг ажиглавал нүүрсний экспортын 35 доллар бол байж болох хамгийн доод үнэ. Ахиж буурахгүй болов уу. Мөн ажлын байраа хэрхэн хадгалж үлдэх вэ гэдгээ бодох ёстой. Засгийн газрын хийдэг ажил нь энэ шүү дээ. Төсвөө батлахдаа төрийн албан хаагчдын цалинг 15-20 хувиар нэмнэ гэх амархан. Гэхдээ энэ нь хувийн хэвшлийнхэнд хүнд тусдаг болохоор тэдэнтэй хамт сууж байгаад шийднэ. Ханшийг бол хариуцдаг газар нь тусдаа бий.
Төгсгөлд нь хэлэхэд манай ДНБ-ийг бүрдүүлдэг компаниудын 50 орчим хувь нь худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Иймд тэд валютын ханшийн өсөлтөд илүүтэй өртсөн. Харин экспорт гаргадаг цөөн хэдэн компанид бол ашигтай л туссан. Мөн Улаанбаатар гэх мэт суурин газарт сөрөг нөлөө нь илүүтэй мэдрэгдлээ. Одоо бол манайд доллар руу хөрвөх төгрөг үлдсэнгүй. Ухаандаа хөрвөж болохуйц төгрөг нь бүгд доллар болчихсон. Нэг хэсэг төгрөгийг доллар болгох нь ихэссэн ч одоо зогссон. Иймд ханш цаашид өсөхгүй.
Уг нь бид долларын биш төгрөгийн ханш л гэж ярих ёстой байгаа юм. Иргэд долларын ханшид ингэж их анхаарал хандуулж байгаагаас харвал бид доллараас маш их хамааралтай болсон байна.
"ЭЗЭН 100" хөтөлбөрийн хүрээнд бид нийт 29 хууль батлуулахаар төлөвлөсөн. Удахгүй эхлэх УИХ-ын намрын чуулганаар батлалгүй үлдсэн хуулиудаа өргөн барина.
-Ярилцсанд баярлалаа.