Европын холбооноос санал болгосон ОХУ-ын эсрэг шинэ хоригийг ЕХ-ны зөвлөл өчигдөр буюу есдүгээр сарын 8-нд баталсан талаар өмнө нь мэдээлсэн.
Харин Финлянд болон бусад улсууд ОХУ-д хориг тавихын эсрэг байх суурьтай байгаа учир дээрх хориг арга хэмжээ хүчин төгөлдөр болох нь хэд хоногоор хойшлогдсон хэмээн Америкийн Wall Street Journal сонин мэдээлэв.
Финланд болон бусад улсууд ОХУ-ын эсрэг авах хоригийг хойшлуулахыг хүсэж байгаа. Киев, Москва, салан тусгаарлагчдын хооронд хэлэлцээр хийгдэж байгаа энэ үед ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах нь тохиромжтой хугацаа гэж үзэж байгааг Wall Street Journal сонин дамжуулав.
Түүнчлэн Финлянд, Чех, Польш зэрэг улсуудын эрх баригчид ОХУ-аас авах хариу хориг улс оронд нь ямар хохирол учруулах вэ гэдэгт зовниж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад Финлянд ОХУ-тай хиллэдэг бөгөөд үүний ачаар аялал жуулчлал, худалдааны салбараас багагүй ашиг хүртдэг юм.