Гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуяг ард түмэндээ хандаж үг хэлнэ гэсэн мэдээлэл өнгөрсөн даваа гарагийн үд дундын үед тархсан юм. Тэр өдрийн 12.00 цагаас эхлэн нийгэмд хүлээлт үүссэн гэж хэлж болно. Ямар сэдвээр хийх бол, сайдуудаа огцруулах болов уу, эсвэл өөрөө огцорно гэсэн мэдэгдэл хийх болов уу гэсэн таамаг олны дунд яригдаж “догдолж” байв.
Арга ч үгүй. Ерөнхий сайдууд ард түмэнд хандаж тэр болгон үг хэлээд байдаггүй учраас түүний энэ мэдэгдэл улс төрд шинэ, содон үйлдэл болов. Сүүлийн нэг жилийн хугацаанд нийгмийг бухимдуулж байсан бүх асуултад энэ удаад жинтэй хариу барилаа.
Н.Алтанхуяг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамгийн их шүүмжлэл сонссон Ерөнхий сайд гэж болно. Хийж, бүтээсэн нь товойж харагдахгүй ч түүний жижигхэн алдаа болгон олны нүдэнд илхэн байсан. Ийм байлгахыг хүссэн хэсэг санаснаараа дайрч байсан хэрэг. Харааж ерөөж, загнаж зүхэж байгаагаа ардчилал гэж ойлгодог болсон энэ нийгэмд танхимаа унагалгүй, удаан тэсч чадсан учраас АН-ын түүхэнд байсан бусад Ерөнхий сайдуудаас Н.Алтанхуяг ялгарч байгаа нь үнэн. Ядахад зөвлөх, ах дүү амраг садных нь ганц нэг болдоггүй нөхөд түүнийг амар тайван нэг өдөр суулгаагүй.
Хэл ам таталж, энэ бүхэнд Ерөнхий сайдын нэр дуулддаг байв. Гэсэн ч энэ бүхэнд шантралгүй, үргэлж тэмцэл зөрчилтэй байдаг намаа удаа дараа ялалтад хүргэж, эрээвэр хураавар Засгийн газрынхаа хувь заяаг хоёр жил ганхуулалгүй атгаж чадсан нь түүний гавьяа. Гэвч хувийн тоглолт хийсэн, амбийцтай олон сайдууд нь нэг л өдөр тэсрэх байсан. Танхимын зарчмаар ажиллах гэж хоёр жил дотроосоо буцалсан бөмбөг хэзээ нэг өдөр хүссэн хүсээгүй тэсрэх байлаа. Тэр цаг нь өнгөрөгч даваа гараг болов. Гэхдээ тэр өөрөө бөмбөгөө тэсэллээ.
Хэн нэг сайд, УИХ-ын гишүүдийн хүчирхийллээр бус өөрөө цаашид тэсч тэвчиж чадахгүй хэмээн мэдэгдсэн нь ард түмэнд илүүтэй таалагдсан юм. Хэлэхсэн, ярихсан гэж бодож явсан бүхнээ өчигдөр л жинхэнээрээ уудалж, өмнөхөөсөө хавьгүй цэгцтэй, голыг нь олсон, цөөхөн минутад хоёр жилийн амжилт алдаа оноогоо нэгтгэж чадсан хэмээн мэргэжлийн хүрээнийхэн дүгнэж байна. Н.Алтанхуяг сайдын ганц авууштай чанар нь цагаа олж оновчтой шийдвэр гаргадаг. Учир нь нийгмийн бухимдал дээд цэгт хүрч, хэн юуг хүсэхгүй байна вэ гэдгийг цагийг нь олж мэдэрч чаддаг болов уу хэмээн сэтгэдэг юм. Тиймдээ ч МАН-тай эвсч байхдаа сүүлийн нэг жилд орхин одсоноор намаа ялалтад хүргэх замаа олж байсан.
Энэ удаад ч Засгийн газрын данхагар бүтэц АН-ын хувь заяаг хаашаа, юунд хөтлөх вэ гэдгийг ойлгож эртхэн алдаагаа засах гэж оролдож эхэллээ, үүндээ ч хүрэх биз. Энэ нь 2016 оны сонгуулиас өмнө АН-ын хийх хамгийн зөв алхам ч болж мэдэх. Шинэчлэлийн Засгийн газарт амжилт олон байсан. Түүний хэлсэн үгэнд дурьдагдсан “Гудамж” төсөл, дэд бүтцийн шийдлүүд, аймгуудтай автозамаар холбогдсон, найман хувийн хүүтэй зээл, барилгын салбарын бие даасан байдал сэргэж хөгжиж байгаа гээд энэ бүгд Н.Алтанхуягийн тэргүүлсэн засгийн амжилт гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч дан ганц өөрийгөө дөвийлгөж, өмнөхөө муулах байдлаар явах нь ард түмэнд таалагдахгүй гэдгийг эрхэм сайд өнөөдрийг хүртэл ойлгоогүй яваа нь харамсалтай. Бондын мөнгөөр зам барьсан алдаагаа тэд хэчнээн хусавч арилахгүй.
Түүний хэлсэн үгнээс өмнөх засгийн алдаа завхарлыг арилгах гэж халаасаа хоосолсон гэдгийг ойлгох нэгэн байхад ойлгохгүй хүмүүс ч тэнд олон байсан юм. Ерөнхий сайдын хэлсэн “Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагчдаа үргээж, хайгуулын үйл ажиллагааг царцааж, 106 лицензийг шүүхээр цуцалж, Оюутолгойг тойрсон эрүүл бус улстөржилт, Тавантолгой төслийг гацаасан үйл явдлын өрнөлт, улстөрчдийн хариуцлагагүй мэдэгдлүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг барьсан, хорьсон тухай мэдээ... Энэ бүхнийхээ төлөөсийг бид өнөөдөр өөрсдийн халаасанд байгаа монгол төгрөгөөрөө, эдийн засгийн өсөлтийн аажмаар буурч байгаа үр дүнгээр төлсөөр сууна.
Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн том алдаа нь данхагар бүтэц, хэрэггүй олон яам байсан
Гэхдээ бид уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулалтын огцом бууралт, хавтгайрсан халамжийн уршигт үр дагавар, “үйлдвэрлэдэггүйн гай”-аас эхтэй валютын ханшийн өсөлтийг үглэж үсчих, өөгшүүлж дэвэргэх, тэвдэж сандрах биш бодит тооцоо судалгаанд үндэслэн сэтгэл гарган зүтгэж, толгой гудайлгүйгээр даван туулж байна. Одоо хоосон улс төрөө хойш тавьж, ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болжээ. Улс орны аюулгүй байдал, гадаад харилцаа, хөршүүдийн бодлого дээр мөн банк санхүүгийн итгэлцэл, монгол төгрөгийн ханшин дээр улс төр бус улс үндэстний эрх ашиг vйлчлэх ёстой” гэсэн хэдхэн өгүүлбэрт л өнгөрсөн хоёр жилийнх нь ажил, амжилт, алдаа багтчихсан байсан юм.
Монгол төрийн хамгийн том алдаа нь Оюутолгой, улстөрчдийн цэцэрхэл эдийн засагт ямар том гарз учруулсан бэ гэдгийг энэ хэдхэн өгүүлбэрээр дүгнэж болно. Илүү үг ч хэрэггүй. Энэ хоёр жилийг ямар ч үр ашиггүй улстөржиж, маргалдаж талцаж хэрэлдэж өнгөрүүлэх шалтгаан нь хүчингүй болгосон лиценз, Оюутолгойн маргаан, Тавантолгойн тавьсан өр байсныг бид бүгд мэдэж байгаа. Тиймээс голыг нь олж хэлсэн үгийг худлаа гэж маргах хүн олдохгүй биз. Нөгөөтэйгүүр Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн том алдаа нь данхагар бүтэц, хэрэггүй олон яам байсан гэдгийг тэрбээр энэ үгээрээ хэлэхийг хүсчээ.
Эв нэгдлийн засаг байгуулах, эсвэл хэрэгтэй, хэрэггүй сайд нараасаа салж өөрийнхөө ч, намынхаа ч нэр хүндийг аварч үлдэх цаг нь иржээ
Энэ бүх улстөржсөн асуудлаас гадна өөрсдийгөө мөнгөтэй хэмээн итгэсэн баахан сайд, тэдний толгойлсон яамдууд нь засгийг хямраах шалтгаан байсныг олж харлаа. Хожуухан ч гэсэн олж харлаа. Бас хүлээн зөвшөөрлөө. Ж.Батзандан гишүүний хэлдэгчлэн нэг жилийн өмнө харсан бол, нэг жилийн өмнө ингэж зоригтой, шийдэмгий дуугарсан бол маш олон зүйлийг өөрчлөх байв. Эсвэл хийхээсээ өмнө нэг удаа ч гэсэн эргэж сайтар бодсон бол. Гэвч одоо хожимдоогүй. Үлдсэн хоёр жилд яамдынхаа тоог цөөлж, үр ашиггүй олон орон тоог цомхотгож чадвал амжилт түүнээс нисчихгүй. Зориглож дуугарсан шигээ зоригтой зүтгээд Засгийн газартаа салхи оруулах хэрэгтэй байна.
Эв нэгдлийн засаг байгуулах, эсвэл хэрэгтэй, хэрэггүй сайд нараасаа салж өөрийнхөө ч, намынхаа ч нэр хүндийг аварч үлдэх цаг нь иржээ. Дараагийн нүүдлээ ч гэсэн зөв хийж чадвал тэр дараагийн дөрвөн жилд ч амархан унахгүй болж чадна. Шаварт унасан шарын эзэн хүчтэй хэмээн хүний, өөрийн нийлсэн эх захгүй олон дарга цэргийн зуурсан бантанг арилгадаг сайд бус зөв цагт зөв шийдвэр гаргадаг Ерөнхий сайд гэсэн үнэлгээ тавиулах эсэх нь энэ намар хийгдэх танхимын халаа сэлгээнээс харагдах билээ.
Зөв хүнээ л халж, сольж зөв л “цус сэлбэлт” хийгээсэй. Эхлүүлсэн ажлууд хийгээд хоёр том айлчлалаас үлдсэн “гэрийн даалгавраа” биелүүлэх, Оюутолгой, Тавантолгой гээд энэ намрын хүлээгдэж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд халаа сэлгээгээ хурдан хийгээд урагш явах ёстой гэдгээ ухаарсан Н.Алтанхуягт улс төрийг бужигнуулалгүй танхимаа даруй цэгцлэх нь ард түмэнд хэрэгтэй гэдгийг л сануулъя даа.
Б.Өнөртогтох