Америкийн Сиэтлд байрладаг, Билл болон Мелинда Гейтс нарын буяны сан Баруун Африкын орнуудад тархаад буй үхлийнх аюултай Эбола вирустай тэмцэхэд зориулж тавин сая ам.доллар гаргахаар болжээ.
“Тахал хурдацтайгаар нэмэгдэж, цар хүрээ нь өргөжиж байгааг бид сүүлийн хэд хоногт мэдлээ. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй” хэмээн буяны сангийн хөгжлийн хэлтсийн захирал Крис Элиас мэдэгджээ. Тус сангийн төлөөлөгчдийн мэдэгдснээр эбола вирустэй тэмцэх тал дээр ажиллаж буй НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Америкийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв болон бусад олон улсын байгууллагууд руу тавин сая ам.долларын хөрөнгийг шилжүүлэх гэнэ.
Энэхүү хандив нь Гейтсийн сан үүсгэн байгуулагдснаас нь хойших хамгийн их хэмжээний хандив бөгөөд энэ хөрөнгийг голчлон эм бэлдмэл боловсруулахад зарцуулагдах юм байна.
Түүнчлэн үхлийн аюултай тахалтай тэмцэх хүрээнд шуурхай ажиллагаа явуулах, эмчлэх, судалгааны ажил явуулахад зориулан энэ сан өмнө нь 10 сая ам.долларыг хандивлаад байсан юм.