Оросууд манайхаас мах худалдаж авах хүсэлтээ илэрхийлээд удаагүй байна. Монголчууд махаа гадаад зах зээлд гаргаж ашиг олох сонирхлоо олон жил сэтгэлдээ тээж явсан нь энэ удаа биелэгдэх янзтай.
Хойд хөршийн хүсэлт хөдөө аж ахуйн оронд том боломж олгох юм. Эдийн засаг нь уул уурхайн экспорт гэсэн ганц салбарт суурилах болсон бидэнд махаа үнэд хүргэж валют дотогшлуулах гарц нээгдэх нь.
Иймээс “Өнөөдөр” сонин эх оронд минь ашигтай, эдийн засагт өгөөжтэй махны экспорт тойрсон үйл явцыг “Байнгын сэдэв” болгохоор шийдэв.
Хоёр сонирхол нийлэв. Танайд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан учраас мах худалдаж авахгүй гэж оросууд гүрийж байсансан. Тэгвэл саяхан манай оронд ажлын айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мах авч болно гэж хэллээ.
Монголчууд мах, махан бүтээгдэхүүнээ экспортлох тухай үргэлж ярьж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд олон улсын хорио цээрт шүлхий өвчин нутгийн зүүн болон баруун бүсэд дэгдсэнээр хүсэлд нь хориг тавьсан юм.
Хятад, Казахстанд шүлхий өвчин гарсан, хааяа гардаг. Гэхдээ тэд мах экспортолдог. Мэдээж шүлхий өвчин дэгдээгүй бүс нутгаасаа мах нийлүүлдэг нь ойлгомжтой. Манайд ч шүлхий өвчин дэгдээгүй бүс нутаг бий. Гэвч оросууд бүхэлд нь хар тамга дарчихаад “танайх аюултай” гээд сууж байсан үе бий.
ОХУ-аас махны үйлдвэрлэлийн эрүүл ахуй, технологийн мэргэжилтнүүд Ерөнхийлөгчөөсөө түрүүлж ирээд Монголын нядалгаа, боловсруулах үйлдвэрүүдийг шалгаад бараг дуусаж байгаа гэнэ. Мах авах сонирхлоо эртнээс албажуулаад эхэлсэн байж.
Худалдааны хоригт автсан Орос улс 2014 оны эхний хагаст 560 мянган тонн мах импортолжээ
Социализмын үед манай малыг амьдаар нь туугаад явдаг байсан оросууд нэг хэсэгтээ махыг маань бараг тоогоогүй. Зах зээлд шилжсэнээс хойш цөөн аж ахуйн нэгж багахан хэмжээний мах хойд хөрш рүү экспортолсон баримт бий.
Шүлхий өвчин гарсан нь тэдэнд хаалгаа түгжих шалтаг болсон нь мэдээж. Хойд хөршүүд маань Украинаас Крымийг тасдаж авснаар их гүрнүүд болоод худалдааны хамтрагчидтайгаа шөргөөцөлдөх үндсийг тавилаа.
Оросуудын түрэмгийлсэн хандлагатай бодлогыг эсэргүүцэгчид худалдааны хоригоор тэдэн рүү “довтлов”.
Худалдааны хоригт автсан Орос улс 2014 оны эхний хагаст 560 мянган тонн мах импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 37 хувиар буурсан үзүүлэлт санж. Хэрэгцээгээ бүрэн хангах мах авч чадахаа больсон гэсэн үг. Ингээд мах худалдаж авах үүдийг нээж, хуучин анд Монголдоо хандав.
Их гүрнүүдийн сөргөлдөөн дэлхийн улс төр, гадаад харилцаа, эдийн засгийн уур амьсгалыг өөрчилдөг нь гэм биш, зүй тогтол аж. 1973 онд Чилийн социалист удирдагч Сальвадор Альендег цэргийн хунтынхан түлхэн унагаасны дараа уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барих шийдвэрийг хойд хөршийн удирдагчид гаргаж байсан гэдэг.
Чилийн төрийн эрхийг “барууны үзэлтэн”- үүд барьснаар тэндээс зэс худалдаж авах боломжгүй болсон хэрэг л дээ. Крымээс үүдэлтэй сөргөлдөөн манай махыг худалдаж авах сонирхлыг өрдсөн нь дээрхтэй агаар нэг. Иймээс монголчуудын мах экспортлох, оросуудын мах импортлох сонирхол уулзаж байгаа юм. Харин арилжаа наймааны үнэ ханш, бараа бүтээгдэхүүний чанар чансаа хананы ам шиг яв цав нийлэх болов уу.
Манай үйлдвэрүүд 3000 тонн нөөшилсөн мах болон хиам экспортлох боломжтой
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж ирэх долоо хоногийн сүүлчээр ОХУ-ыг зорьж, хэлэлцээ хийж ирэх гэнэ. Хэдий хэмжээний мах нийлүүлэх, хэрхэн тээвэрлэх, ямар үнээр худалдах, үйлдвэрүүд хэнтэй гэрээ хийх, татварын нөхцөл ямар байх зэргийг тохиролцох нь дамжиггүй. ОХУ одоогоор 30-40 хувийн импортын татвар авдаг. Энэ нь маш өндөр татвар гэдгийг үйлдвэрлэгчид дуулгаж байна.
Хойд хөрш рүү мах экспортлохдоо ийм хэмжээний татвар төлбөл үнэ нь хэт өндөр болж, дотоодын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүй гэнэ. Манай талаас татварыг тэглэх эс бөгөөс маш бага хэмжээгээр тогтоох санал гаргахаар зэхэж буй аж.
ОХУ-ын Засгийн газар ямар нэгэн бүтээгдэхүүн худалдаж авах квот тогтоовол татварыг хөнгөлдөг хуультай гэнэ. Тиймээс татвар үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой гэж ҮХААЯ-ныхан ярив.
ОХУ-ын цөөн компани манайхаас үхэр, адууны мах худалдаж авах санал илрүүлжээ. Ингэхдээ адууны килограмм махыг 5000, үхрийнхийг 6000 төгрөгөөр худалдаж авах санал гаргасан байна. Энэ нь манай зах зээлийнхээс доогуур ханш. Өөрийн зах зээлийнхээс хямд үнээр мах нийлүүлэх боломжгүй нь хэнд ч ойлгомжтой.
“Оросууд үхэр, адууны мах худалдаж авах сонирхолтой байгаа бол манайх хонь, ямааны мах их хэмжээгээр нийлүүлэх боломжтой” гэж ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал ярилаа.
Барааны сонголт, нийлүүлэх сонирхол хоёр зөрж мэдэх нь. Магадгүй Ш.Түвдэндорж сайдын ажлын айлчлалын дараа ямар нэг шийдэл гаргах биз. Манай улсад 61 сая мал бэлчиж байна. Үүнээс 10 саяыг өөрсдийн хүнсэндээ хэрэглэж, таван саяыг экспортлох боломжтой гэсэн тойм тооцооллыг салбарын яамныхан гаргажээ.
Манай мах боловсруулах үйлдвэрүүд жилд 100 мянган тонн мах боловсруулах суурилагдсан хүчин чадалтай
Нийт малын 90 орчим хувийг хонь, ямаа эзэлдэг. Иймээс сүргийн бүтцээ хадгалахын тулд хонь, ямааны мах нийлүүлэх бодлоготой аж. Тэр тусмаа гурван сая ямаа худалдах нөхцөл бүрдээд буйг ҮХААЯ-ныхан танилцуулав. Гэвч оросууд хонь, ямааны мах их хэмжээгээр авах болов уу. Ямааны мах худалдаж авах нь бүр ч эргэлзээтэй. Мөн манай талаас нөөшилсөн мах, хиам худалдан авах санал тавьсан. Манай үйлдвэрүүд 3000 тонн нөөшилсөн мах болон хиам экспортлох боломжтой гэнэ. Гэхдээ энэ төрлийн бараа экспортлох хэлэлцээг ОХУ-ын талаас хойш тавиад буй аж. Таван сая малаас 100 мянга орчим тонн мах бэлтгэнэ. Монголын зах зээлийн өнөөгийн ханшаар дунджилж тооцвол энэ нь 600 тэрбум төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн юм.
ОХУ-ын Москва хотод кг мах дунджаар 400 рублийн үнэтэй байна. Үүнийг хөрвүүлбэл 20 мянган төгрөг болно. ОХУ-ын нийслэлд махны үнэ Монголынхоос даруй гурав дахин өндөр байна гэсэн үг. Оросууд манай махыг баруун Сибирийн бүсэд худалдаалахаар төлөвлөж буйгаа дуулгасан. Тэнд үнэ нь арай хямд байхыг ҮХААЯ-ныхан хэлсэн.
Мах экспортлох нь зөвхөн малчдад л хамаатай зүйл биш. Малын хойноос “чаа” гэж дуугарч үзээгүй Улаанбаатарын унаган хүүхдэд ч хамаатай. Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж дэлхийн зах зээлээс дийлэнх орлогоо олдог. Хөдөө аж ахуйн салбараас ноос, ноолуур, арьс шир экспортлохоос хэтэрдэггүй. Мах экспортлох нь дэлхийн зах зээлээс ашиг олох, валют авчрах боломж. Хэрэв жилд 100 мянган тонн мах экспортолбол дор хаяж 300-400 сая ам.доллар манайд орж ирэх таамаг бий. Оросууд манай мал нядлах, боловсруулах үйлдвэрүүдтэй танилцаад шаардлага хангасанд нь итгэмжлэл гардуулах аж. Итгэмжлэгдсэн үйлдвэр л мах экспортлох эрхтэй болно гэсэн үг. Мал нядлах, боловсруулахад ОХУ-ын эрүүл ахуйн мэргэжилтэн байнга хянаж, горимын дагуу боловсруулсан маханд тамга дарах гэнэ. Тамга дарсан махыг л экспортолж болох юм байна.
Манай улс 100 мянган тонн мах экспортолно гэдэгт эргэлзэж буйгаа ч нуусангүй. Махны салбарынхан бужигнаад эхэлчихэж. Тэдэнд шинэ зах зээл нээгдлээ
ОХУ-д мах экспортлох нь уналтад ороод байсан махны үйлдвэрүүдийг сэргээх төлөвтэй гэдгийг Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Жадамба дуулгав.
Манай мах боловсруулах үйлдвэрүүд жилд 100 мянган тонн мах боловсруулах суурилагдсан хүчин чадалтай аж. Махны холбооныхон энэ өдрүүдэд үйлдвэрүүдийн боломж, ирэх жил хэдэн тонн мах боловсруулах, хүчин чадлын хэдэн хувийг ашиглах, тоног төхөөрөмж хэр дутагдалтай байгааг тандсан судалгаа хийж буй юм байна.
“Энэ судалгааг хийсний дараа манай улс хэдэн тонн мах экспортлох нь тодорхой болно. Мөн үйлдвэрүүдийг санхүүжилтээр дэмжих шаардлага ч тулгарах байх” гэж М.Жадамба ярилаа.
Тэрбээр манай улс 100 мянган тонн мах экспортолно гэдэгт эргэлзэж буйгаа ч нуусангүй. Махны салбарынхан бужигнаад эхэлчихэж. Тэдэнд шинэ зах зээл нээгдлээ. Хамгийн гол нь төрөөс бодлогоор дэмжих тул том давуу тал юм. Мах экспортлох нь зөвхөн малчид хийгээд үйлдвэрүүдэд хамаатай биш маньд ч падтай ажил гэдгийг дахин сануулъя.
Т.Энхбат