Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс өөрсдийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй танилцууллаа.
Тус төвийг 2010 онд Монгол улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулжээ.
101, 102, 103, 105 тусгай дугаарын утсаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх мэдээллийг хүлээн авах, цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн хөдөлгөөнт хэсэг, бүлгүүдийг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, мэдээ мэдээллийг нэгтгэн боловсруулах, төрийн зохих байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Энд иргэдээс нийт 16 шугамаар дуудлага хүлээн авдаг байна. Үүнд:
-102 дугаарын утас 8,
-103 дугаарын утас 5,
-101, 105 дугаарын утсанд 3 шугам тус тус байдаг аж.
Өдөрт иргэдээс ойролцоогоор 10 мянга гаруй дуудлага хүлээн авдаг байна.
Эдгээр тусгай дугаар нь яаралтай түргэн тусламж үзүүлж, аврах үйл ажиллагаа явуулах зорилготойг хүн бүхэн мэднэ. Тийм учир хүний амь настай холбоотой чухал ажил хийж буй энэ төвийн ажилчдад саад болох ёсгүй. Гэтэл хуурамч дуудлага буюу тоглосон дуудлагууд нэлээд ирдэг байна.
Өчигдөр л гэхэд 11:27-14:53 цаг хүртэл 95330559 дугаараас яаралтай тусламжийн төв рүү 206 удаа залгасан байна.
Мөн лхагва гарагийн шөнө согтуу хүн 30 минутын турш найзыг нь хүргэж өгөхийг шаардаж, хэл амаар доромжилжээ.
Энэ мэт хуурамч дуудлага нь хүний амь насанд аюул учруулж байгаатай ялгаагүй. Хуурамч, тоглосон дуудлагын ихэнх нь бага насны хүүхдүүд байдаг учраас Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнуудад сургалт явуулж, шторкийг сурагчдад хүргэжээ. Энэ нь үр өгөөжөө өгч хуурамч дуудлагын тоо өнгөрсөн жилээс 30 хувиар буурсан байна.