“Хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг есдүгээр сарын 15-ны 10.00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт болно.
Тус хэлэлцүүлэг нь хоригдогсдод үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалтын болон практикт ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг хамтран шийдвэрлэх, саналын болон үйл ажиллагааны зөрүүтэй байдлыг нэгтгэн дүгнэх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэж байгаа юм.
Хэлэлцүүлгээр “Хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэх бөгөөд хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголтод хүрэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд удирдлага болгох зөвлөмж гарган, хэлэлцүүлэгдсэн илтгэлүүдээр эмхэтгэл гаргахаар төлөвлөж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас санаачилсан уг хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Тогтоол гүйцэтгэх газрын дэргэдэх Нэгдсэн эмнэлэг, Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэг, Хорих 429 дүгээр анги буюу Сүрьеэгийн төрөлжсөн эмнэлэг, Клиникийн 1, 2, 3 дугаар эмнэлэг, ХӨСҮТ-ийн төлөөлөл оролцох ажээ.