Узбекийн Ташкент хотноо чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байгаа.
Энэхүү тэмцээний 74кг-д барилдсан Беларусийн тамирчин Мурад Гайдаров ялагдчихаад өрсөлдөгч рүүгээ халуун ус цацаж зүй бусаар авирлажээ.
Тэрээр шигшээ наймд Японы Сокуше Такатанид ялагдсан. Ялагдсаныхаа дараа бие халаах өрөөнд очиж Японы бөхийн толгой руу халуун ус цацсан байна.
Японы чөлөөт бөхийн холбооноос чөлөөт бөхөөр барилдах болон цаашид дасгалжуулагч хийх эрхийг хасуулахаар зарга үүсгээд байгаа аж.
Мурад Гайдаровын тухайд 1980 оны хоёрдугаар сарын 13-нд төрсөн. Бээжингийн олимпийн хүрэл медальтай бөх юм.
Японы тамирчин Такатани 1989 онд төрсөн. 2014 оны чөлөөт дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм.