Нийслэлийн иргэдийн спортын гуравдугаар наадмын дугуйн аяллын тавдугаар шатны буюу нийслэлийн шигшээ тэмцээн өнөөдөр Хүй долоон худагт болно.
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийг хэрэгжүүлэх, ”Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” уриатайгаар Нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвх сонирхлыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулахад тэмцээний гол зорилго. Тэмцээнд багаараа оролцох бөгөөд нэг баг зургаан гишүүн, нэг дасгалжуулагчтай байх аж.
Дугуйн аялалд техникийн шаардлага хангасан уулын дугуйгаар оролцох шаардлагыг зохион байгуулагчид тавьж байгаа юм.
Дугуйчид нийт зургаан км зам туулах ба туг шүлжих, дартс, дугуй угсрах тэмцээн зэргээр өрсөлдөнө гэж тэмцээнийг зохион байгуулагч Нийслэлийн биеийн тамир, спортын газраас мэдээллээ.