Буцах
2014.09.12: Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2014-09-12
0
0
2014-09-12
- МУИС өнөөдөр шинэ цагийн номын сан болох “Е-номын сан”-гийн шавыг тавилаа.
- Дэвшилтэд технологид тулгуурласан “Эрдэнэт Лед” гэрлийн үйлдвэрийн нээлт энэ сарын 10-ны өдөр болжээ.
- Дэлхийн метрополитан хотуудын диско клубын уур амьсгалыг өөрийн хот Улаанбаатарт мэдрэх Heineken Global парти 10-р сард болно.
- “Шилмэл Мал 2014” үзэсгэлэн яармаг өнөөдөр нээгдлээ.
- Herbalife 2014-2016 онд Эрчим багтай албан ёсоор хамтран ажиллах боллоо.
- Дулаалгын аянг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
- Монгол улсын гадаад төлбөр тооцооны 50 хувийг дангаараа гүйцэтгэдэг, гадаад худалдааны гол оролцогч банк болох Худалдаа, хөгжлийн банк, МҮХАҮТ-тай хамтран “Гадаад худалдааны төлбөр тооцооны дүрмүүдийн иж бүрэн гарын авлага”-ыг монгол хэлнээ орчуулан гаргалаа.
- 12-ны шөнө газар тариалангийн бүс нутгаар ахиухан хэмжээний хур тунадас орж, 13-ны шөнө цочир хүйтрэхийг ЦУОШГ-аас онцгой анхаарууллаа.
- Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб, МУИС-ийн Төгсөлтийн Дараах Сургуультай хамтарсан “Эдийн засаг, бизнесийн сэтгүүлзүйн дээд курс: Эдийн засаг, бизнесийн ахисан түвшний сургалт”- ыг 2014 оны 9 сарын 22-оос 10 сарын 14-ний хооронд зохион байгуулна.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тажикстанаас жимс жимсгэнэ, хүнсний ногоо, импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн хэмээн Тажикстаны орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
- GOYOL CASHMERE-ийн сэтгэл татам намрын худалдаа эхэллээ.
- Найруулагч О.Машбат хүү Ивээлийнхээ хамт хийсэн “Цэн тогоруу” уран сайхны киноны нээлт өчигдөр буюу есдүгээр сарын 11-нд “Тэнгис” кино театрт боллоо.
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн анхны барилга сүндэрлэлээ.
- “Боловсрол суваг” телевизээр “Мөрдөгч” монголын уран сайхны олон ангит кино 9-р сарын 22-ний даваа гарагаас эхлэн үдэш бүр 22:10 цагаас гарч эхлэнэ.
- Түргэн үйлчилгээний цэгийн стандартын дагуу бэлэн болгосон анхны ТҮЦ-ийг баруун дөрвөн замд байрлах “Хайрын төгөл” цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр нээлээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар өчигдөр буюу есдүгэээр сарын 11-нд Душанбе хотноо Кохи Сомон ордонд уулзсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ уншаарай.
- Халх голын байлдааны 75 жилийн ойд зориулсан хөшөөг Москвад босголоо.
- Бишрэлт Косметиксийн сүрчигний баярын парад эхэллээ.
- Чингэлтэй дүүргийн төвийн зургаан хороотой хамтран Явуулын Хөдөлмөрийн биржийн өдөрлөгийг зохион байгууллаа.
- Цөмийн энергийн газраас зургаан төсөл хэрэгжүүлэхээр зэхжээ.
- Английн Кент мужид зохион байгуулсан сайн санааны хандивын үйл ажиллагаанаас олсон орлогыг Монгол нутагт буй 400 хавтгайд хахир хүйтэн урт өвлийг өнөтэй давахад нь өвс, тэжээл худалдан авахад зарцуулахаар болжээ.
- Өвөрхангай аймгийн Сант сумын I багийн 15 настай, С.Мягмарсүрэнд гэрийнхэн нь аймгийн төвөөс худалдаж авсан тарваганы давсагийг түүхийгээр нь хүүд залгиулснаас тарваган тахлаар өвчилсөн тохиолдол гарчээ.
- iPhone 6-гийн "алуурчин" Samsung Galaxy Alpha-г энэ сарын сүүлээр худалдаанд гаргахаар болжээ.
- ССАЖЯ-аас "Чингисийн Хүрээ" цогцолборт есдүгээр сарын 13-ны өдөр буюу маргааш Монголын соёл, урлагийн ажилтны баярыг тэмдэглэнэ.
- Өнгөрөгч лхагва гаригт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын албаны машин 12 настай охиныг мөргөн амь насыг нь хохироосон хэрэгт Цагдаагийн ерөнхий газраас талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйлаа.
- Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас “Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл”-ийг хэрэгжүүлэгчидтэй есдүгээр сарын 15-ны өдрийн 11.00 цагаас ҮХААЯ-ны хурлын их танхимд уулзалт хийхээр болжээ.
- Ногоон байгууламж дээр машинаа байрлуулсан жолоочийн эрхийг хоёр жилээр хаслаа.
- Дэлхийн анхны тусламжийн өдрийг 2014 оны есдүгээр сарын 13-нд “Өдөр тутмын анхны тусламж ба гамшгийн эрсдэл” уриатайгаар тэмдэглэнэ.
- ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, доктор Су Нюнт-У Монголын энхийг сахиулагчдын алба хааж буй Өмнөд Суданд эбола вирусийн халдвар гараагүй гэж мэдэгдлээ.
- Яаралтай тусламжийн төвд өдөрт 10 мянга орчим хүн ханддаг.
- “Хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг есдүгээр сарын 15-ны 10.00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт болно.