Эрүүл мэндийн сайд Н.Удвал есдүгээр сарын 12-нд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Мурат Карагөзийг хүлээн авч уулзжээ.
Турк улсаас хөрөнгө оруулалтын чиглэлээр 2008-2009 онд ЭМЯ болон Туркийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг (ТИКА) хамтран “Цусны төвийг өргөжүүлэх төсөл” хэрэгжүүлж, 545,500 ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг, 2010 оны 6 сард УНТЭ-ийн Нүүр, амны мэс заслын кабинетэд 23,000 ам долларын тоног төхөөрөмжийг тус тус хүлээлгэн өгчээ.
Мөн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхжуулах чиглэлээр
-2007 онд Цус судлалын төвийн 2 их эмч, 3 тусгай мэргэжилтэнг 30 хоногийн сургалтанд,
-2008 онд 4 их эмч, 1 тусгай мэргэжилтэнг 10 хоногийн сургалтанд,
-2011 онд 9 эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригчийг 30 хоногийн сургалтад тус тус хамруулжээ.
Энэ удаагийн уулзалтаар Эрүүл мэндийн сайд цаашид хэд, хэдэн чиглэлээр түлхүү хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Үүнд:
1. Хоёр улсын эрүүл мэндийн яам хоорондын 2011-2013 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан ч хэрэгжээгүй үлдсэн зарим асуудал байна. Тухайлбал, ЭХЭМҮТ-д нярайн инкубатор нийлүүлэх ажлыг нэлээдгүй хугацаанд ярьж байгаа ч одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарах;
2. Баян-Өлгий аймаг телемедициний сүлжээнд холбогдсон тул сүлжээгээр дамжуулан Турк улсын эмнэлгийн байгууллагуудтай холбогдон, харилцан туршлага солилцох, ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх;
3. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах, хамтарсан сургалт, семинарыг тогтмолжуулах, Монгол улсын эмч, мэргэжилтнүүдийг Турк улсад богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулахад дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийг ТИКА-тай холбож, үйл ажиллагааг шуурхай явуулахад анхаарах;
4. Хоёр улсын ЭМЯ хоорондын 2011-2013 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хугацаа дууссан тул төлөвлөгөөг шинэчлэн байгуулах талаар Туркийн ЭМЯ-тай санал солилцох;
5. Архины хортой хэрэглээг бууруулахад хамтран ажиллах зэргээр цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдгээ мэдэгджээ.
БНТУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Мурат Карагөз Эрүүл мэндийн сайдын санал болгосон дээрхи ажлуудыг анхаарч, дэмжиж ажиллана гэдгээ онцлоод, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны эхлэл сайхан тавигдсан, бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр орны эрүүл мэндийн салбарт дорвитой өөрчлөлт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээжээ.