2014 оны наймдугаар сарын 31-ны байдлаар Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Баянгол, Налайх дүүрэгт нийт 209 барилгын төслийн 36,927 айлын шинэ орон сууц борлуулагдаж байна.
Эдгээрийн 188 төсөл нь 36,388 айлын энгийн орон сууц, 21 төсөл нь 539 айлын хаусны зориулалттай сууц байна.
Орон сууцны үнийн хувьд авч үзвэл нийт төслүүдийн 54.1 хувь нь буюу 113 төсөл 1.8-2.8 сая төгрөгийн хооронд, 56 нь буюу 26.8 хувь нь 1.8 сая ба түүнээс доош, 40 буюу 19.1 хувь нь 2.8 саяаас дээш үнэтэй байна.
1.8 сая ба түүнээс доош үнэтэй стандарт зэрэглэлийн төслүүд дүүрэг тус бүрт баригдаж байгаа бол тансаг зэрэглэлийн төслүүд нь БЗД, СБД, ХУД-дэд голчлон баригдаж байна.
Орон сууцны төслүүдийг дүүргээр авч үзвэл, БЗД-т нийт төслийн 36.4 хувь нь, ХУД-т 27.3 хувь, СХД-т 12.4 хувь нь, БГД-т 11 хувь нь, СБД-т 7.7 хувь нь, НД-т 6, ЧД-т 5 орон сууцны төсөл тус тус борлуулагдаж байна.
Дээрх графикаас харахад хамгийн нягтрал өндөртэй, орон сууц идэвхитэй баригдаж байгаа дүүргүүд нь БЗД болон ХУД байна.
Мэдээллийн эх сурвалж: "Master properties" Үл хөдлөх хөрөнгийн худалдаа