Өнөөдөр өглөө нийтлэгдсэн Европын Холбооны /ЕХ/ хориг арга хэмжээний шинэ жагсаалтад Оросын "Роснефть", "Транснефть" болон "Газпромнефть" компани багтжээ.
Түүнчлэн Оросын батлан хамгаалахын салбарын есөн компанид хоёр зориулалттай бараа нийлүүлэхийг хориглосон байна. Энэ жагсаалтад "Сириус", "Станкоинструмент", "Химкомпозит", "Калашников" концерн, Тула дахь зэвсгийн үйлдвэр, "Технологии машиностроения", "Высокоточные комплексы", "ПВО концерн", "Алмаз-Антей" болон "Базальт" компани багтжээ.
Шинэ хориг арга хэмжээнд мөн "Уралвагонзавод", "Оборонпром" болон Нисэх онгоц үйлдвэрлэлийн нэгдсэн корпорацид зээлийн санхүүжилт авахыг хоригложээ.
ЕХ-ны шийдвэрээр Сбербанк, ВТБ, Газпромбанк, ВЭБ болон Россельхозбанканд олгох зээлийг хязгаарласан байна.
Түүнээс гадна, гүн усанд, Арктикт хайгуул хийх болон олборлоход Оросын талд үйлчилгээ үзүүлэхийг Европын компаниудад хоригложээ.