Өвс, ургамал хагдарч, өгл өөдөө хяруу унасан эдүгээ цагаар зүүн бүсийн аймгуудад зочиллоо. Нар халуунаар төөнөж, хун, галууд чуулж, ногооны үнэр хамар цоргин, яг л зуны оргил цагийг санагдуулам сайхан нутагт үдлээд мордсон нь Сүхбаатар аймгийн Дарьганга сум. “Алтан овоо, Шилийн богд, Дарьганга нутаг, миний нутаг аа” хэмээн дуунд мөнхөрсөн шигээ сайхан нутаг аж. Анх 1925 онд 17 багтайгаар тус сумыг байгуулсан түүхтэй. Нийт газар нутгийнх нь хэмжээ 4.5 мянган шоо метр. Аймгийн төвөөсөө 180, Улаанбаатараас 780 км зайд орших тус сумын ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1100- 1778 м өргөгдсөн гэнэ. Алдарт Шилийн богд, ард түмний бишрэлт хайрхан Алтан овоо, элсэн манхан хөвөөлсөн Ганга, Дуут, Холбоо нуур, Дагшин булаг гээд байгалийн үзэмж төгс бүрджээ. Түүнээс гадна Дарьгангын урдуур Молцог элс 40 гаруй км үргэлжлэх нь юутай үзэсгэлэнтэй. Алт, мөнгөний уран дархцуул, алдарт хурдан хүлгүүд, Дарьганга хийцээрээ алдартай тус нутагт аялал жуулчлал хөгжүүлэхэд хамгийн таатай бүс хэмээн олон ном, товхимолд тэмдэглэсэн байдаг. Сумын төв гэхэд дэд бүтэц сайтай, Нутгийн удирдлагын ордон, соёлын төв, сургууль зэргийг нь сүүлийн үеийн технологиор барьжээ. Энд хэсэг саатахдаа сумын Засаг дарга М.Батжаргалтай цөөн хором ярилцсан юм. Тэрбээр хоёр жилийн өмнө энэ албан тушаалд томилогдсон бөгөөд өмнө нь сумынхаа бага ангийн багшаар ажиллаж байсан, сурган хүмүүжүүлэгч хүн аж. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Дарьгангачууд хурдан удам, уран дархчуудын хийцээрээ гайхагддаг шүү дээ. Жуулчдад зориулсан өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүн бий юү. Жилд хэчнээн төгрөг аялал жуулчлалаас хуримтлуулж байна вэ?
-Дарьгангачууд эртнээс алт, мөнгөний уран дархад, тэдний хийц, загвар улсдаа гайхагддаг. Дондов дархны удам залгамж М.Зундуй, түүний хүү Нацаг, Нацагийн Амраа гээд аймагтаа нэрээ гаргаж буй дархцуул байна. Манайхан хурд сайтай, энэ жил улсын баяр наадмаар түрүүлсэн их нас Дарьгангаас энэ хавар зарагдсан морь байсан. Дөрвөлсөн морь ч мөн манай сумынх. Ер нь энд тэндхийн бүсийн наадамд манай хурдан хүлгүүд дээгүүр давхидаг. Энэ нь Дарьгангын уул, ус, ургамал шим сайтайн дээр хурдан удмын угшил тасрааг үйн шинж. Жуулчдад зориулсан брэнд бүтээгдэх үүнтэй болохоор аймгийн Засаг дарга шийдвэр гаргасны дагуу энэ намар “Гангын чуулган” нэртэй Дарьгангын өв соёлыг сурталчлах арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Жуулчны баазууд, зэргэлдээ зургаан сумын иргэд гадаад, дотоодын жуулчдад зориулан Гангын өв соёлыг харуулсан хэлхээ тоонот гэр, ур хийц, ардын урлал, аман бийлгээ, ард түмний аж амьдрал, зан үйлийг тодотгосон томоохон хэмжээний өдөрлөг энэ сарын 21-23-нд Алтан овооны энгэрт болно. Мөн Ганга нуур сүүлийн жилүүдэд татарч байгаа тул түүнийг хамгаалах талаар нуурын хөвөөнөө хэлэлц үүлэг өрн үүлнэ. “Нью жуулчин” групп аймгийн ЗДТГ-тай гурван жилийн гэрээ байгуулсан. Эхний ээлжинд 40 хүний захиалга өгчих өөд байна. Аялал жуулчлалаас төсөвт мөнгө төвл өрөхгүй. Хувь хүн, дэлгүүр хоршоо, жуулчны баазууд бол ашигтай. Тэд татвараа төлнө. Манайд 20 гаруй дэлгүүр ажиллаж байна. Бусад сумын жишгийг харвал дэлгүүр, үйлчилгээний байгууллага олонтой. Аялал жуулчлалын бүс гэдгээрээ иргэдэд томоохон хөрөнгө оруулалт болж байгаа.
-Энэ жил улсын төсвөөс танай суманд хэчнээн төгрөг төсөвлөв. Ямар ямар бүтээн байгуулалт хийж байна вэ?
-Улсын төсөв болон Орон нутгийн хөгжлийн санд нийт 466 сая төгрөг төсөвл өсн өөс 373 сая төгрөгийг нь улсын төсв өөс санхүүжүүлэх юм. Өнөөдрийн байдлаар 205 сая төгрөг орон нутгийн санд шилж үүлсэн. Бид өнөө жил Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан томоохон ажлууд хийж гүйцэтгэсэн. Дарьганга сум Алтан овооны энгэрт суурьшаад 90 жил болжээ. Өнг өрсөн хугацаанд манай сумын зүүн хойд талд үнсэн овоолго үүсэж, нийт 16 га талбай хамарсан байсныг дөрв өн га болтол багасгаж, олон улсын стандартын дагуу ландшефтийн аргаар булшилсан. Манайд газар тариалан эрхэлдэг хүн бараг байхгүй. Тиймээс иргэдийнхээ ажил орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих зорилгоор энэ жилээс төмс, хүнсний ногоо тариалах талбайг нь зэхэж өгсөн. Тодруулбал, 4.5 га газарт хашаа хатган, худаг гаргаж, усжуулалтын системтэй ногооны талбайтай болголоо. Энэ жил тариалалт оройтсон учраас багахан хэмжээний газарт хүнсний ногоо тарьсан.
Бусад сумын жишгийг харвал дэлгүүр, үйлчилгээний байгууллага олонтой. Аялал жуулчлалын бүс гэдгээрээ иргэдэд томоохон хөрөнгө оруулалт болж байгаа.
Ирэх жилээс 4.5 га газарт төмс, хүнсний ногоо тариалахад сумынхаа хэрэгцээг хангачих болов уу. Мөн ногоон байгууламж, байгаль хамгаалах чиглэлээр 10 сая төгрөг гарган, зүлэгж үүлсэн. Эдгээрээс хамгийн их хөрөнгө оруулалт шаардсан бүтээн байгуулалт нь төсвийн байгууллагуудыг төвл өрс өн халаалтад холбох юм. Орон нутгийн хөгжлийн сангаас 150, Барилга хот байгуулалтын яамнаас 150 сая төгрөг гаргуулж, нийт 300 сая төгрөгөөр дээрх ажлыг хийж байна. Ирэх сарын 1 гэхэд ажил үндсэндээ шувтарна. Өмнө нь албан байгууллага бүр тусдаа уурын зуухтай байсан. Үүнийг цэгцэлж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв гэхчилэн төсвийн байгууллагуудаа халаалтын нэгдсэн системд оруулж, цэвэр усны шугамд холбох юм.
-Өвөлжилтийн бэлтгэлээ хэр хангаж байна?
-Манайх хадлангийн талбай сайтай. Одоогийн байдлаар хадлангийн дөрвөн бригад ажилдаа гарчихсан. Өнөө жил манай сум нийт 8000 боодол өвс хадах нормтой. Гэхдээ жил бүр үүнийгээ давуулан биелүүлж, зэргэлдээ сумдынхаа малчдад нөөц бололцоогоороо тусалдаг. Сумын төв төвлөрсөн халаалтад холбогдчихвол асуудал үндсэндээ шийдэгдэнэ.
-Танайд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хэр вэ?
-2009 онд 468 хүүхдийн хоёр давхар шинэ сургууль барьсан. Тиймээс сургуулийн хувьд асуудалгүй. Харин цэцэрлэгийн хүрэлцээ муу. Манайд цэцэрлэгийн насны 246 хүүхэд байдаг. Гэтэл суманд 150 хүүхдийн багтаамжтай ганцхан цэцэрлэг ажиллаж байна. Тэгэхээр үлдсэн хүүхдүүд нь албанд явж чадахгүй, гэртээ өнждөг гэсэн үг. Ангиуд нь багтаамж муутай. 2-3 насны хүүхд үүдийг авах ямар ч боломжг үй. Сургуулийн бэлтгэл бүлэг гэдгээрээ 4-5 настай хүүхдүүдээ хоёр бүлэгт шахаж, хичээллүүлдэг. Эрдэнэчимэг гишүүний санаачилсан хууль батлагдчихвал сумын бидэнд боломж нээгдэнэ гэсэн үг.
-Хэчнээн хүн бичил бизнес эрхэлж байна. Тэднийг хэрхэн дэмждэг вэ?
-Манай Сум хөгжүүлэх сан 180-аад сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй. Оёдол, нэхмэл, барилгын блок, сүүний ферм, талх, нарийн боовны чиглэлээр 42 иргэн жилдээ 50 орчим сая төгрөгийн зээл авдаг. Тэдэнд жилийн гурван хувийн хүүтэй зээлдүүлдэг.
О.Бат-Ундрах