Гвинет Пэлтроу 1972 онд Америкт төрж, өсс өн, “Оскар”- ын эзэн, эцэг талаас еврей, эхийн удмаар яривал герман цустай. Түүхч мэргэжлээр сурч байгаад жүжигчин болохоор сургуулиа орхисон. Биеийн өндөр 172 см. Жин 55 кг. “People” сэтгүүл өнгөрсөн оны хамгийн сайхан эмэгтэйгээр Гвинетийг нэрлэсэн.
Тэрбээр биед эвтэйхэн жинс, богино цамцыг гял цал даашинз, хослолоос илүүд үздэг. Улаан хивсний ёслолоос бусад элдэв арга хэмжээнд ч ийм л хэв маягтай хувцаслан очдог. Үүнээс гадна тэрбээр энгийн үед оо энгэсэг хэрэглэх дургүй. Өөрийнх нь хэлснээр бол байгалийн төрх өөр өөр илүү залуу харагдахад хувцас, будаг чухал биш, харин биеийн тамир тусална. Тэрбээр хоёр хүүхдийн ээж. Гвинет хэмээх үзэсгэлэнт эмэгтэйг дэндүү цөөхөн үгээр, тун энгийнээр танилцуулахад ийм байна. Түүний тухай дэлгэрэнгүй бичвэл нэлээд хэдэн хуудас болох биз. “Esquire” сэтгүүл түүний дотор хүнтэй ярилцсаныг хүргэе.
• Би олны танил, нэр алдартай болохыг хэзээ ч хүсээгүй. Зүгээр л жүжигчин байхыг л хүссэн.
• Багадаа нэрнээсээ ичдэг, бүр үзэн яддаг байлаа. Яагаад гэвэл дэнд үү бардам утгатай санагддаг байсан.
• Сургуулийн жүжгийн дугуйланд би хэзээ ч гялалзаж байгааг үй. Коллеж төгсөхөөс нааш жүжиг энэ тэр зүйлд тоглохыг аав, ээж маань зөвшөөрд өгг үй байсан.
• 26 настайдаа карьерийнхаа оргил үед очсон гэж боддог. Аймаар санагдаж байна уу.
• Амьдрал дэндүү богинохон, тэгээд ямар ч үнэ цэнэгүй. Тиймээс бүхнээс, ганц удаагийн амьсгаа авах тэр агшнаас ч урам зориг, таашаал авч амьдрах хэрэгтэй.
• Чиний амьдрал хэдий чинээ энгийн байна, тэр хэрээр аз жаргал авч, мэдэрч чадна.
• Би заримдаа нэг л биш ээ, юу гээч. Өөрөөсөө “Энийг мөнгөний төл өө хийж байна уу, дуртайдаа шунан хийж байна уу” гэж асуудаг юм.
• Ойр дотнын хүнээсээ хагацах нь чиний амьдралыг хүчтэй өөрчилн ө. Амьдралаас авсан бусад бүх зүйлийг тэр чигт нь өөрчлөх тийм л хувьсал.
• Миний амьдралд гурван явдал хүчтэй нөлөөлсөн. Аавын минь үхэл, (Аав нь хорт хавдраар нас барсан), нөхөртэйгөө танилцсан, тэгээд анхны хүүхдээ төрүүлсэн явдал.
• Хүүхэдгүй байхдаа ээж болсон жүжигчдийг хараад “Бурхан минь, эд нар хүүхдээ хаана, юу хийж байгааг мэддэг болов уу” гэж боддог байлаа. Харин өөрөө хүүхэдтэй болсон хойноо тэдний зовлонг мэдэрсэн. Ер нь хүүхдийг өөрөөсөө хэт холдуулах хэрэггүй дээ.
• Жирэмсэн болох нь ой ухаанд нөлөөлдөг байх аа. Би яагаад ч юм бэ, мартамхай болчихдог юм. Жирэмсэн үед кинонд тоглох маш хэцүү.
• Хүүхдээ хөхөөрөө хооллосон эхч үүд намайг ойлгох байх. Үүний дараа хөхөө томруулах хагалгааг би гоо сайхных гэж хэлэхгүй. Тэр бол маш том мэс засал.
• Миний хувьд үйлдвэрийн савласан шөлөөр хүүхдээ хооллосны оронд үхсэн нь дээр гэж боддог.
• Би одоо бүх хорт зуршлаасаа салсан. Бүгдээс нь шүү.
• Ер нь бол би маш цэвэрч, нямбай. Тэгсэн хэрнээ эд зүйлсийг хэрхэн зохион байгуулж, зөв зохистой байрлуулах тал дээр тааруухан.
• Аливааг үзэн ядагчдыг би бас үзэн яддаг. Хүмүүс миний тухай санаандаа орсон, аймаар зүйлс блогтоо бичдэг. Тэд хүссэнээрээ намайг шархлуулдаг. Хамгийн хачирхалтай нь миний хичээл зүтгэл, хийж байгааг тэд яагаад тэгтлээ үзэн яддаг болсныг ойлгодоггүй. Би өөрийг өө сайн хүн гэж боддог. Хүрээлэн буй орчныхон маань ч сайн сайхан байгаасай гэж хүсдэг.
• Зарим хүн намайг дүртэй минь адилтган боддог шиг байгаа юм. Тэр дэлгэцэд гардгаас би тэс өөр хувь хүн шүү дээ.
• Би хашаа давагчдын нэг биш. Түүний оронд хаалга хаана байгааг олохоор явна. • Би юу бодож байна, тэрийгээ л хэлдэг. Тэгээд хэлсэндээ хүрдэг.
• Дэндүү итгэмтгий үе амьдралд минь байсан. Харамсалтай нь, хэзээ ч юм бэ, ийм зан хол явахгүйг мэддэг болсон.
• Би эрчүүдэд хайртай л даа. Тэд ихэвчлэн худалч байдгийг, бас засрахг үй маанаг гэдгийг нь мэддэг ч хайрлах болно.
• Би хувийн амьдралаа, гэрлэсэн тухайгаа ярихгүй байсан нь дээр гэж боддог. “Их хотын секс” цувралд гардаг шиг далан булчирхайгаа тоочих хэрэггүй л дээ.
• Хэрэв би эртний Ром, Грекийн үед байсан бол лавтайяа царай муутай, эцэнхий, өвчтэйд тооцогдох байсан. Цаг үе бүр өөрийн гэсэн стандарттай, гоо сайхны үнэлэмж өөртэй байдаг. Жишээ нь, одоо үед туранхай л бол гоё гэдэг. Ер нь ямар гээчийн хачин шалтгаанаар ийм үзэл тогтсоныг мэдэхгүй юм. Энэ бол хамгийн тэнэг зүйл гэдгийг л баттай хэлэх байна. Хэн гээч яагаад тарганаас эцэнхийг илүүд үзсэн болоод ингэж хууль шиг дагадаг болчихов.
• Гоо сайхан гэдэг бол өөрөө өөрт өө таалагдахыг хэлдэг байх. Эсвэл зүгээр л энгэсэг, өнгө будаг ч юм уу.
• Би хийж байгаа зүйлдээ, ажилдаа сэтгэл маш их ханадаг.
• Би бол би шүү дээ. Бусдын халаас руу өнгийхгүй, хэн нэгний олсон мөнг өнд атаархаж, тэчяадахг үй, өөрийг өө болгож байна.
• Ер нь зовохгүй, хөдөлмөрлөхг үйгээр бөөн мөнгө олж өгч байгаа тэр зүйл хэзээ нэгэн цагт урвана гэдгийг ойлгох хэрэгтэй.
• Өөртэйгөө тэмцэх чадвар надад байгаа.
• Амьдралын англи хэв маяг надад илүү таалагддаг. Тэр бол капитализмын үзэл бодлоор тэжээгдсэн америк хэв маягаас тэс өөр юм. Англид хүмүүс зөвхөн мөнгө, ажлын тухай ярьдаггүй. Тэнд хошигнол, егөөд өл гээд янз бүрийн сонирхолтой зүйл бий. Европ бол Нэгдсэн Америк улсаас тэс өөр. Ядаж л Европ өөрийн үүх түүхтэй. Яана аа, заримдаа ингээд өөрийн эрх чөлөөнийхөө эсрэг зүйл яриад байдаг юм шүү, би.
• Хааяа миний бөөрөнд хэн нэгэн наалдчихсан мэт мэдрэмж төрдөг.
• Өөрийнхөө тухай бүхнийг, эцсийн мөч хүртэлхийг мэдэх хэрэг байгаа гэж үү.
• Европ цус минь намайг нэлээд сүсэгтэй болгосон байх.
Э.Хана