Хууль зүйн яам, түүний харьяа байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөг өнөө өглөө 09.00 цагт Чингисийн талбайд эхэллээ.
Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, архивын үйлчилгээтэй холбоотой зарим төрлийн үйлчилгээг шуурхай үзүүлж байна. Тухайлбал, хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болсон төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг дахин бичиж олгох, гадаад паспортын хугацаа сунгах, гадаад паспорт шинээр авах мэдүүлгийн хуудасны материал хүлээн авах, хаяж үрэгдүүлж, гэмтээсэн цахим үнэмлэхийн дахин авах захиалга, хүсэлтийг хүлээн авч, буцаан олгох зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Энэ үйлчилгээг авах гэсэн иргэд дараалал үүсгэж байв.
Мөн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэх, шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулж гэрчилгээ олгохоос гадна ТҮЦ машинаар дамжуулан оршин суугаа хаягийн лавлагаа, цахим үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө, хуулийн этгээдтэй эсэх болон бусад лавлагаа зэргийг шууд авах боломжтой. Эдгээр үйлчилгээг авахын тулд иргэд тухайн үйлчилгээтэй холбоотой бүрдүүлэх материалыг бүрэн гүйцэд хангасан байх шаардлагатай аж.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн иргэдийн цусны бүлгийг үнэ төлбөргүй тодорхойлж байлаа. Цагдаагийн ерөнхий газраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох, эрх сэргээх, галт зэвсэг худалдах, улсын хилээх нэвтрүүлэх асуудлаар зөвлөгөө өгөх, мөн цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол, өргөдөл хүлээн авч байгаа юм.
ШШГЕГ-аас иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй эсэх тодорхойлолт, архивын лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй гарган өгч, хүмүүжигчдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, гэм хорын хохирлын төлбөр барагдуулалт, хоригдогчдын хуулиар хориглоогүй эрх, ажлын байрны сул орон тооны мэдээллүүдийг тус тус өгч үйлчилж байна. Харин Монголын нотариатчдын холбооноос иргэний бичиг баримтын хуулбарыг үнэ төлбөргүй баталгаажуулах, зарим үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүлж байна.
Тус өдөрлөг өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.