Шинэчлэлийн засгийн газраас уналтад орсон эдийн засгаа эрчимжүүлэх зорилгоор “ЭЗЭН 100” хөтөлбөрийг батлан гаргасан. Энэ хөтөлбөрийн хугацаа хэдийнэ дууссан ч албан ёсны дүгнэлт нь БНХАУ болон ОХУ-ын Ерөнхийлөгч нарын айлчлалд дарагдан, сураг тасраад удлаа. Харин сөрөг хүчин болох МАН-ын удирдлага “ЭЗЭН 100” хөтөлбөр үр дүнгээ өгсөнгүй гэж дүгнээд, өргөн хэрэглээний цөөн хэдэн барааны үнийн өсөлт болон эдийн засгийн өсөлт саарсныг дурдсан юм. Ингээд “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хэрэгжилт болон үр дүнгийн талаар Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийг ахалсан Б.Бямбасайхантай товч ярилцсанаа хүргэж байна.
Хамгийн чухал нь 5 дугаар цахилгаан станцын Концессийн гэрээ. Энэ гэрээ ёсоор ойрын 2-3 жилд нийт 1.3 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтын ажил өрнөнө.
-“Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын нэгдүгээрт гадаад валютын урсгалыг сайжруулах тухай заасан. Энэ чиглэлд ямар томоохон үр дүнд хүрсэн бэ?
-Өнгөрсөн хугацаанд Концессийн 5 гэрээ хийсэн. 6 дахь гэрээнд удахгүй гарын үсэг зурна. Эдгээрээс хамгийн чухал нь 5 дугаар цахилгаан станцын Концессийн гэрээ. Энэ гэрээ ёсоор ойрын 2-3 жилд нийт 1.3 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтын ажил өрнөн, 5000 хүнийг ажлын байраар хангана. Энэ бол гадаадын шууд хөрөнгө оруулалт. Төсөл дагаж л хөрөнгө оруулалт орж ирнэ. Оюутолгой саяхан эрчим хүчний салбарт Засгийн газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Эрчим хүчний салбар бол манай эдийн засгийн суурь салбаруудын нэг. Цаашдаа бүтээгдэхүүнээ экспортлох алсын хараандаа хүрэх боломжуудыг өнөөдрөөс нээж байна. Мөн 100 хоногийн хүрээнд Засгийн газар БНХАУ-ын Засгийн газартай “Эрчим хүч худалдаж, худалдан авах Ерөнхий хэлцэл” хийлээ.
-Ойрын 10 жилд 65 тэрбум ам.долларын дэд бүтэц, уул уурхайн төслүүд хэрэгжихээр байна. Одоо байгуулсан 5 гэрээний санхүүжилт л гэхэд 15 орчим тэрбум ам.доллар байгаа юм.
-Хөрөнгө оруулалтын сангийн тухайд хууль нь гараад, журам нь сүүлд батлагдлаа. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг идэвхжүүлэн, энэ төрлийн мэргэжлийн сангууд байгуулахаар төлөвлөсөн байсан.
-Засгийн газраас энэ санг байгуулахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө гаргана. Манай банк санхүүгийн байгууллагууд гаднаас хөрөнгө татах бас нэг боломж нь Хөрөнгө оруулалтын сан юм. Хувийн тэтгэврийн сан ч манайд байх ёстой. Энэ сангийн хуулийн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Эдийн засгийн зөвлөлөөс дэвшүүлсэн бүх л саналыг Засгийн газар хүлээн авсан. Гэхдээ бүх санал шууд хэрэгжинэ гэж байхгүй. Засгийн газар өөрийн шийдвэр гаргах процедуртай. Энэ дагуу л явж байна.
-Өнгөрсөн 100 хоногт байгуулсан хамгийн гол гэрээ, хэлэлцээрийн баримт бичгүүд юу вэ?
-Японы Засгийн газартай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн гэрээг нэрлэмээр байна. Энэ хэлэлцээрийн үр дүнд гадаад зах зээл Монгол руу анхаарлаа хандуулж эхэллээ. Олон улсад эерэг хандлага бий болж байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт байна. Бизнесийнхэн сүүлийн жил хагасын турш энэ хуулийг хүлээсэн. Энэ хуулийн гол цөм нь уул уурхайн салбарт ажиллах хувийн хэвшлийнхний үүрэг, эрхийг маш тодорхой болгосонд байгаа юм. Ингэснээр ажиллахад илүү хялбар болно. Мөн Газрын тосны тухай хууль батлагдсанаараа бид газрын тосоо олборлоод, гадаад зах зээлд өөрсдөө борлуулна. Бүс нутагтаа газрын тосны гол тоглогч болохыг бид зорьж байна.
-Бизнес эрхлэгчидтэй гүйцэтгэх засаглалынхан хэр ойр ажиллав?
-Миний тэргүүлсэн Эдийн засгийн бизнесийн зөвлөлийнхөн 180 гаруй компани, мэргэжлийн холбоодтой уулзсан. Бид Ерөнхий сайд болон багийнхантай нь 7 хоног бүр уулзаж байсан. Өмнө нь Засгийн газрын түвшинд бизнес эрхлэгчидтэй ингэж нягт хамтран ажилласан түүх огт байхгүй. Манай бизнес эрхлэгчдээс хамгийн их ирсэн санал нь Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийг шийдвэрлэх тухай байсан. Тэд Засгийн газар болон Оюутолгой асуудлаа хурдан шийдвэрлээчээ гэж хүсч байна. Үүнийг нэг мөр болгочихвол манай зах зээлд эерэг хандлага үүсэхээр байна. Оюутолгойн эхний санхүүжилт орж ирэхэд манай улсын эдийн засаг өмнө байгаагүйгээрээ өндөр өсөлттэй байсан шүү дээ.
Дараагийн нэг хүсэлт нь шударга татварын орчин. Бизнесийг нь дарамталдаг биш дэмждэг татварын орчин хүсч байна. Бид энэ чиглэлээр маш олон судалгаа хийсэн. Татварын ерөнхий гаазр болон Сангийн яам хамтран энэ бодлогын өөрчлөлтийг УИХ-д өргөн барих ёстой. Бизнесийнхний Ашигт малтмалын тухай хуультай холбоотой хүлээлтийг нь бол биелүүлсэн. Эдийн засгийн зөвлөлөөс Засгийн газарт маш олон зөвлөмж өгсөн. Цаашид ч энэ зөвлөл үргэлжлүүлэн ажиллана. 100 хоног дууслаа гээд Эдийн засгийн зөвлөл тарахгүй.
Хамгийн гол нь бид баг бол ажиллаж сурч байна. Ямар нэг шийдвэр гаргахад тухайн шийдвэртэй холбоотой хүмүүс тойрч суугаад шийдвэрлэдэг процесстой боллоо. Үүнийг хадгалах нь чухал. Эдийн засгийн зөвлөл цаашид үргэлжлүүлэн ажиллана гэдэг дээр Ерөнхий сайдтай ярьж, тохирсон. Засгийн газраас гарах бүх шийдвэрт Монголын бизнесийг дэмжсэн эсэх гэдэг шалгуур тавих амлалтаа Ерөнхий сайд өгсөн.
-Эдийн засгийн зөвлөлд ямар компаниуд багтсан юм бэ?
-Манай томоохон компаниуд багтсан. Долоо хоног бүр хоёр удаа тогтмол хуралдаж байсан. Эхлээд асуудлаа ярина, дараагийн уулзалтад шийдлээ ярих жишээтэй. Энэ л маш том өөрчлөлт. Өмнө нь шийдвэр яаж гардаг байсан гэхээр яамныхан тойрч суун хуралдаад, шийдвэрээ гаргадаг. “Нөхөр Б.Бямбасайхан чи үүнийг биелүүлнэ шүү” гэдэг байсан. Манай бизнесмэнүүд эсэргүүцдэггүй атлаа тойроод явчихдаг байсан. Тэр нь ямар зам байсныг та нар бүгд мэдэж байгаа. Харин одоо уул уурхайн ажилчдын эрүүл мэндийн даатгалын тухай шийдэх бол тэр уурхайчдаас заавал санал авсан байх ёстой л гэж байгаа юм. Цаашид энэ механизмыг Засгийн газрын тогтоолоор журам болгон гаргана. Харин одоо яамны ахлах мэргэжилтнүүд л ажил хийж байна.
Нөгөөтэйгүүр бизнес хийдэг хүн зовлонгоо сайн мэдэж байгаа. Тэр зовлонг нь Засаг сонсдог боллоо. Ингэж хоёр талаас хамтарч гаргасан шийдвэрийн дараа хэн хэн нь хариуцлагаа нэхэхэд ч амар болж байгаа юм. Өмнөх Засгийн газрын үед энэ механизм байгаагүй юм.