Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 11-12-нд Тажикистан улсын нийслэл Душанбе хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцоод ирэв.
Энэ үеэрээ Ерөнхийлөгч БНХАУын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нартай уулзаж, өөрийн санаачилсан “Улаанбаатарын уулзалт” буюу Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын талаар ярилцсан юм. Өнгөрсөн пүрэв гаригт Душанбе хотын Кохи Сомон ордонд болсон уг уулзалт хөрш гурван орны Төрийн тэргүүнийг анх удаа нэг дор нэгтгэсэн түүхэн үйл явдал болов.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улаанбаатарын уулзалт”- ыг хийх гурван шалтгаан, гурван зарчим болон энэ удаа санал болгож буй гурван асуудлыг гурван минутын дотор хоёр хөршийнхөө Тэргүүнд танилцуулсан. Тэрбээр “Улаанбаатарын уулзалт”-ыг Улаанбаатар хотод гурван жил тутамд олон нийтэд нээлттэй хийх ба уулзалтаар талуудын сонирхсон асуудал, тэр дундаа гурван улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн болон бүс нутгийн шинж чанартай асуудлыг ярилцаж шийдвэрлэх зарчмыг тавьсан.
Энэ удаагийн уулзалтаар манай тал “Улаанбаатарын уулзалт”-ын талаар нэгдсэн шийдэлд хүрэхээс гадна “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн явцыг идэвхжүүлж, гурван талын Ажлын хэсгийн уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатарт хийх, уг Ажлын хэсгийн уулзалтыг “Байгалийн хий дамжуулах баруун шугам”-ыг Монголын нутгаар дамжуулан тавих талаар судлах зорилгоор Улаанбаатарт хийх, мөн ирэх арваннэгдүгээр сард Бээжин хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүнээр элсэх Монгол Улсын хүсэлтийг шийдвэрлэх талд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг дэвшүүлсэн.
ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУГАМЫГ МОНГОЛООР ДАМЖУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭВ
Ямар ч байсан хоёр хөршийн Төрийн тэргүүн гурван талын дээд хэмжээний ийм уулзалт зайлшгүй шаардлагатай байсныг дурдаад, ирээдүйд хамтран ажиллах зөв механизм бүрдсэнийг онцолсон бөгөөд АПЕКийн гишүүнээр элсэх манай хүсэлтийг дэмжсэн. Гурван талын дээд хэмжээний уулзалтын талаар тус тусын байр сууриа илэрхийлэв. Энэ талаар БНХАУ-ын дарга Си Зиньпин “Орос, Монгол, Хятад гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг гурван улсад тогтмол ээлжлэн хийх, эсвэл шаардлагын дагуу олон улсын арга хэмжээний үеэр зохион байгуулж болно.
Жишээ нь, ШХАБ-ын арга хэмжээний үеэр байж болно” гэсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Гурван талын уулзалтын хэлбэрийг бодолцох нь зүйтэй. Ноён дарга Си Зиньпин зарим хэлбэрийг хэллээ. Түүний дотор ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж болох юм. Энэ уулзалт гишүүн орнуудын нийслэл хотуудад тогтмол болдог. Дараагийн уулзалт ОХУ-ын Уфа хотноо ирэх оны долдугаар сард болно. Энэ үеэр гурван талт уулзалт хийж болох юм” гэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ уулзалтыг Улаанбаатарт л хийнэ гэсэн байр сууриа хадгалсаар үлдсэн. Тэгвэл хамгийн чухал асуудал болох дэд бүтэц, дамжин өнгөрүүлэх тээврийн асуудлаар хоёр орны Төрийн тэргүүн хэд хэдэн чухал санаа хэлсэн. Ийнхүү гурван орны Төрийн тэргүүний уулзалт амжилттай болсны үр дүнд дээр ярилцсан бүх асуудлыг холбогдох яамд, Засгийн газрууд чиглэл, чиглэлээрээ хамтарч ажиллах бөгөөд дэд сайдуудын уулзалтаар хэлэлцэж тохиролцохоор болов.
МАНАЙ УЛС АЖИГЛАГЧИЙН БАЙР СУУРИА ХАДГАЛАХААР БОЛОВ
1996 онд ОХУ, БНХАУ, Казахстан, Тажикистан гэсэн таван улс Шанхай хотноо Хилийн бүсэд итгэлцлийг бэхжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар суурь нь тавигдсан ШХАБ-д манай улс 2004 онд анхны ажиглагч орон болон нэгдсэн. Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсыг тус байгууллагын гишүүн болно хэмээн гаднын орнууд таамаглал дэвшүүлж байсан.
Хоёр хөршийн Төрийн тэргүүнтэй хийсэн гурван талын уулзалтын үеэр ч Си Зиньпин дарга “Монгол Улс ШХАБын аль болох жинхэнэ гишүүн болох нь тус байгууллагын хувьд ашигтай” гэсэн бол В.В.Путин “Манай Монголын анд нөхөд зохих шийдвэр гаргаж, Монгол Улсыг ШХАБ-ын бүрэн хэмжээний гишүүн болгох асуудалд гишүүн орнууд бүгдээрээ бэлэн гэж бодож байна” хэмээн “ятгасан” ч манайх ажиглагчийн байр сууриа хадгалж үлдэв. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд хэлэхдээ “Монгол Улс их идэвхтэй ажиглагч орон байна. ШХАБын үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байна.
Мөн бүс нутгийн томоохон төсөлд Монгол Улс оролцох ёстой. ШХАБ-ын байгууллагын хүрээнд Монгол Улсын оролцоог хэрэгжүүлж байгаа. Дэд бүтцийн шинжтэй бидний сонирхож байгаа дамжин өнгөрөх тээвэр, Монгол Улсад холбогдох боломжтой гэж бид үздэг тэр хөнгөлөлтүүд шийдвэрлэгдэхгүй, хөрш хоёр улстай яриад л яваад байгаа. Тэгэхээр гурван тал ярилцъя, бүр ШХАБ-ын гишүүн болон ажиглагчийн хүрээнд төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой зэрэг томоохон дэд бүтцүүдэд оролцъё. Мөн эрчим хүч үйлдвэрлэж дамжуулах, Европ, Азийн авто замаар холбогдох зэрэг ажил руу оръё. Ийм үр дүнгүүд гарах ёстой гэж би харж байгаа.
Түүнээс биш зүгээр нэг оролцоод хэдэн минут үг хэлээд хүмүүстэй гар бариад өнгөрөх биш юм” гээд дамжин өнгөрөх тээвэр, эдийн засагт үр ашигтай зүйл дээр тохиролцсон тохиолдолд ШХАБ-д орж болох юм гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн ШХАБ-ын энэ удаагийн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ “ШХАБ-ын хүрээнд Монгол, Орос, Хятадын гурван талын дамжин өнгөрөх тээврийн нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, гурван талт хамтын ажиллагааг байгууллагын хүрээнд хэрэгжиж буй дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийн “Торгоны замын эдийн засгийн бүс”, “Транссибирь, Байгал-Амарын гол замын дамжин тээвэрлэх хүчин чадлыг нэмэгд үүлэх” зэрэг төсөл болон бусад төсөл хөтөлбөртэй уялдуулах нь Төв Азийн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.
Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, түүний дотор манай хөршүүд болох ОХУ, БНХАУ-тай дэд бүтэц, хөрөнгө оруулалт, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ирсэн.
Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр шийдвэрлэсэн бол есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, төмөр зам, уул уурхай, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцсон нь бүс нутгийн хамтын ажиллагааны бүхий л салбарт Монгол Улсын оролцоо улам идэвхжих нөхцөл бүрдсэнийг тэмдэглэе” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолсон.
ШХАБ-ын үйл ажиллагааг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд ирэх 2015 онд энэ эрх ОХУ-д шилжиж байгаа юм. ОХУын Ерөнхийлөгч В.Путин ОХУ-ыг даргалах хугацаанд ШХАБ өргөжнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд эдийн засгийн томоохон төслүүд, тухайлбал, төмөр зам, авто замын нэгдсэн сүлжээг бий болгох нь ШХАБ-ын ирээдүйд нэн хэрэгтэй болохыг хэлжээ. Тийм ч учраас манай улс өөртөө ашигтай байх үүднээс ажиглагчийн байр сууриа хэвээр хадгалан үлдсэн байна.
БНХАУ-ЫН ДАРГА СИ ЗИНЬПИН:
- Өнгөрсөн жил Хятадын талын санаачилсан Торгоны замын эдийн засгийн бүс болон Орос, Европ, Азийн төмөр замтай үүнийг холбогдуулах талаар Ерөнхийлөгч В.В.Путинтэй тохиролцсон. Торгоны замын эдийн засгийн бүс болон Орос, Европ, Азийн төмөр замтай үүнийг холбогдуулах талаар Ерөнхийлөгч В.В.Путинтэй тохиролцсон. Торгоны замын эдийн засгийн бүс болон Монголын талаас санаачилсан “Талын зам” саналтай уялдуулах болно.
- Гурван улсын хөгжлийн стратеги харилцан нийцэж байна. Гурван улсын хоорондын төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлэх нь маш чухал.
- Хамтын ажиллагаагаа эрчимж үүлж, гурван улсыг холбох төмөр замын гол шугамыг шинэчлэхээс гадна шинэ шугам байгуулах талаар ярилцаж болно.
- Мөн гурван талын хил дамнах авто замын бүтээн байгуулалт болон тээврийн хялбарчлалыг урагшлуулж болно.
- Бид Монгол, Оросын талтай хамтарч, гурван талын транзит тээврийн хамтын ажиллагааг эрчимж үүлэхэд бэлэн байна.
- Хятад, Орос нэгэнт 750 МгВ 500 кВт цахилгаан дамжуулах сүлжээ байгуулсан. Мөн хил дамнасан цахилгаан сүлжээ, цахим сүлжээний бүтээн байгуулалтын талаар судалж байна. Цаашдаа гурван талын цахилгаан станц байгуулах асуудлыг ярилцаж болно. Мөн Хятад-Оросын эрчим хүчний хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоог бий болгох талаар ярилцахад бэлэн байна.
- Хятадын тал Монгол, Оросын талтай хамтран аялал жуулчлал, мэдээлэл, гамшигтай тэмцэх салбарт хамтран ажиллахад бэлэн байна.
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН:
- Дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн хамтын ажиллагааг хөгж үүлж, энэ талаар байнгын нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж олдож байна.
- Улаанбаатар төмөр зам болон түүний Орос, Хятадын нутагт байгаа хэсгүүдийн үндсэн дээр шинээр төмөр зам тавих талаар хамтын ажиллагаа зохион байгуулах талаар бодолцож болно.
- Торгоны зам төслийг Оросын бусад төсөл болон “Талын зам” төсөлтэй уялдуулж болох юм.
- Цахилгаан эрчим хүч дамжуулах шугамыг Монголын нутаг дэвсгэрээр дайруулан төлөвлөж болох юм. Үүнийг Хятад, Монголын тал сонирхож байгаа бол хийж болно.
- Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, эрүүлийг хамгаалах, хөдөө аж ахуй болон байгаль орчны зэрэг чиглэлд хамтран ажиллах төслийг боловсруулж болох юм.
Р.Оюунцэцэг