Олон улсын музейн цуврал экспедиц үзэсгэлэн болох “FormLAB 5” үзэсгэлэн есдүгээр сарын 16-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд, 23-нд 976 арт галерейд тус тус нээлтээ хийхээр болжээ.
“FormLAB нь” 2007 онд АНУ-ын зураач Лес Жоунсын санаачлагаар байгуулагдсан бөгөөд соёлын олон төрөл зүйлийн туршилт бүхий нүүдлийн орон зайн үзэсгэлэнг зохион байгуулдагаараа онцлогтой.
Зураач Лес Жоунс, дизайнер Хаген Бетвейзер , “Institutfür ALLGEMEINE Theorie” болон “We Colonised the Moon” компанийн үүсгэн байгуулагчтай хамтран энэхүү төслийг есдүгээр сарын 16-31-нийг хүртэл Монголд хэрэгжүүлэхээр болжээ.
Үзэсгэлэнгийн үеэр Монголын орчин үеийн урлагийн “Хөх нар” нийгэмлэгийн залуу уран бүтээлчид, Моханик хамтлаг, бүжигчин Энхгэрэл, “Хүн, Байгаль, Хайр, Эрх чөлөө” бүлгэмийн уран бүтээлчидтэй хамтран видео, инстоляц, үйл хөдлөлийн урлагийг /перформанс/ хослуулсан үзүүлнэ.
FormLAB олон улсын музейн цуврал экспедиц үзэсгэлэнгийн зохион байгуулагчид нь үзэгчид урлагийн эцсийн бүтээлийг харж мэдрэхээсээ илүү бүтэж буй үйл явц нь чухал гэж үздэг байна.