-Л.Гансүхийн өмгөөлөгч тус хэрэгт Аудитор н.Ичинхорлоог буруутай хэмээн үзэж цагдаагийн газарт өргөдөл гаргажээ-
Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийлээ.
Тэрбээр тус хэрэгтэй холбогдуулан Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд өргөдөл гаргаснаа мэдэгдэв.
Өмгөөлөгчийн хувьд дээрх хэрэгт “Үндэсний Аудитын газар”-ын аудитор н.Ичинхорлоог буруутгаж, шалгуулах хүсэлтийг тавиад байгаа аж.
н.Ичинхорлоо нь Л.Гансүхийг албан тушаалаа ашиглаж “Багануур” ХК-нд хохирол учруулсан гэж хуурамч, бодит байдалтай нийцэхгүй мэдээ, мэдээлэлд тулгуурлан, улс төрийн, хувийн ашиг сонирхлоор дүгнэлт гаргасан гэж тэрбээр үзэж байгаа юм.
Ц.Баасандорж цагдаагийн газарт гаргасан өргөдөлдөө “Засгийн газраас гаргасан “Нүүрс” хөтөлбөрийг MGLSB ХХК хэрэгжүүлжээ. Улмаар Иргэний хууль, Компанийн тухай хуульд зааснаар хоёр компани хуулийн дагуу 2012 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн дугаар 12/02-570 тоот, 2013 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 13/02-412 тоот Нүүрс худалдах-худалдан авах гэрээг “Багануур” ХК болон MGLSB ХХК компаниуд байгуулсан байна.
Уг гэрээний дагуу 2012-2014 оны хооронд гэрээний хэрэгжилт биелэж нийслэлийн иргэд шигшиж ялгасан чанартай нүүрсийг гэрийнхээ хажуугаас 1 тонныг нь 80 мянган төгрөгөөр худалдан авч амжилттай хэрэгжсэн.
Гэтэл ҮАГ-ын аудитор н.Ичинхорлоо нь хууль тогтоомжоор өөрт нь эрх нь олгогдоогүй асуудлаар бодит байдалд нийцэхгүй, Иргэний хууль, Компанийн тухай хууль,Төрийн аудитын тухай хууль, Аудитын байгууллагын үйл ажиллагааны стандартуудыг зөрчсөн, худал үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна” гэжээ.
Түүнчлэн гэрээний дагуу харилцан тохиролцсон үнийг үндэслэлгүйгээр ихэсгэн тооцож зөрүү гаргаж, мөн уг гэрээний 3.6-д заасан гэрээний талууд харилцан тохиролцсон нүүрсний хэмжээг хууль бусаар ихэсгэн 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан мэт үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байгаагаа хурлын үеэр мэдэгдэв.
Мөн тэрбээр энэ мэт ҮАГ-ын аудитор н.Ичинхорлоогийн хууль бус үйлдлээс болж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон бусад иргэн хилс хэрэгт шалгагдан хоригдож их хэмжээний хохирол учраад байна гэлээ.
Иймийн тул дээрх албан тушаалтныг Эрүүгийн хуулийн 159-р зүйлийн 159.2-т заасан Аудитын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг, 254-р зүйлийн 254.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжээр шалгуулах хүсэлтийг Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэсэгт тавьсан байна.
Харин Л.Гансүхийн батлан даалтын хугацаа энэ сарын 29-нд дуусч байгаа аж.