Насаараа л нийгмийн даатгал төллөө. Гэтэл надад ямар ашиг байна. Эсвэл үр шимийг нь хүртэхгүй явсаар энэ насыг барах вий гэсэн болгоомжлол уншигч танд төрж байв уу?
Мөн сар болгон цалингаасаа 10-20 хувийг шимтгэлд төлдөг хэр нь тэр мөнгө хаашаа ордог талаарх хардлага төрж амжсан л биз дээ.
Нийгмийн болоод эрүүл мэндийн даатгал төлөөд бидэнд ямар боломж байдаг юм бол. Энэ талаарх таны мэдлэг, мэдээлэл хэр вэ?
Тэгвэл энэ удаагийн нийтлэл маань дээрх асуултуудын хариултыг олоход чиглэх болно.
ИРГЭД НИЙГМИЙН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААР ЯМАР БОДОЛТОЙ БАЙДАГ ВЭ?
ТЭГВЭЛ БИД НИЙГМИЙН ДААТГАЛД ХЭЧНЭЭН ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛДАГ ВЭ?
Иргэд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын талаар ийм бодолтой байна.
Харин уншигч та ямар байр суурьтай байгаа вэ? Юуны өмнө нэгэн бодлогыг хамтдаа бодъё.
Ажил хөдөлмөр эрхэлдэг хүн бүр сарын цалингийнхаа 10%, үүн дээр нэмээд ажил олгогч байгууллага нь 11-13%-ийг буюу нийтдээ 21-23 хувийг НДШ-д төлдөг. (Хувиараа хөдөлмөр эрхлэгч сайн дурын НДШ-д 12% төлдөг)
Тэгвэл хамгийн багаар буюу зөвхөн даатгуулагчийн төлөх 10 хувийг авч үзвэл 1,000,000 төгрөгийн цалинтай иргэн сар бүр 100,000 төгрөгийг шимтгэлд төлнө. Хэрэв энэ мөнгөө хуримтлуулж банкинд 15%-ийн хүүтэй хадгаламжинд сар бүр тогтмол хийгээд байвал жилийн нийт хүү нь 102,100 төгрөгийн нэмэгдэн 1,302,100 болж өснө.
ШИМТГЭЛ ТӨЛСНИЙ ХАРИУД ДААТГУУЛАГЧ ТАНД ЯМАР БОЛОМЖУУД БАЙНА?
Даатгалын боломжууд гэхээр дээрх иргэдийн адил сар бүрийн үнэгүй шинжилгээ, хэвтэн эмчлүүлэхээс өөр үйлчилгээ санаанд тань орохгүй байж магад. Тэгвэл эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн бүрт ямар боломжууд байдаг талаар дараах инфографикаас хараарай.
Даатгуулагч бүр жилд 1.8 сая төгрөгийн дээр дурьдсан хөнгөлөлт үйлчилгээг авах эрхтэй байдаг аж.
ХЭРЭВ 1.8 САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ АВЧ ЧАДААГҮЙ ТОХИОЛДОЛД ЭНЭ МӨНГӨ ХААЧДАГ ВЭ?
Энэ асуултанд хариулахын тулд бид Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын дэд дарга Х.Өлзийтогтохтой уулзлаа.
-Даатгуулагч бүрт жилийн 1.8 сая төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авах эрх байдаг гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Хүн бүр эрүүл мэндийн даатгалд жилийн туршид 8040 төгрөгийн шимтгэл төлдөг. Тэгчихээд сая 800 мянган төгрөгийн тусламж үйлчилгээг авах эрхтэй байдаг. Ажил хийж буй иргэдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл болох орлогынхоо 19-21 хувийг төлөх бөгөөд үүнээс 4 хувийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд авдаг. Тэр нь та ямар нэгэн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлага гарахад зарцуулагдана гэсэн үг. Харин иргэд өөрсдөө төлөх тохиолдолд жилд 8040 төгрөгийн шимтгэл төлнө.
Ажил хийж буй иргэдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл болох орлогынхоо 19-21 хувийг төлөх бөгөөд үүнээс 4 хувийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд авдаг.
-Улсын хэмжээнд хэчнээн хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг вэ?
-Үндэсний стантистикийн газраас энэ тоог гаргадаг. Миний мэдэж байгаагаар 2.9 сая хүн амын 870 мянга орчим нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн тоо бий. Харин шимтгэл төлдөггүй бусад иргэн буюу 0-16 насны хүүхдүүд, тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шимтгэлийг төр хариуцдаг.
ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛЖ ЧАДААГҮЙ ТОХИОЛДОЛД ЭНЭ МӨНГӨ БУЦААД ХУРААГДДАГ
-Эрүүл мэндийн даатгалын сангийн хуримтлалыг хэн үүсгэдэг вэ?
-Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг ажил хөдөлмөр эрхэлж буй 870 мянган татвар төлөгч нар бүрдүүлдэг. Гэтэл тэдний төлсөн мөнгөөр хамгийн их тусламж үйлчилгээг авдаг нь 0-16 насны хүүхдүүд, тэтгэврийн насныхан байдаг. Бие организмынхаа хувьд хүүхдүүд өвчлөмтгий байдаг. Хүүхэд, хөгшидийн даатгалын шимтгэл эрүүл мэндийн даатгалын 10 хувийг л бүрдүүлдэг. Гэтэл зарлагын 60 хувийг тэдэнд зарцуулдаг. Тэгэхээр нийгмийн даатгал буюу эрүүл мэндийн даатгал нь эв санааны зарчмаар явахаас өөр аргагүй. Таны төлсөн мөнгө таны үр хүүхэд, аав, ээж, эмээ, өвөөгийн эрүүл мэндэд зарцуулагддаг байх нь. Гэтэл иргэд юу гэдэг гээч эх эцэг, үр хүүхэдгүй юм шиг миний төлсөн мөнгийг бусдад зарцууллаа гэдэг. Уг чанартаа тэдний гэр бүл, хамаатан саданд л зориулагдаж байгаа шүү дээ.
-Нийгмийн даатгал төлөөд л байдаг. Гэтэл улсаас төсөвлөсөн хөнгөлөлт үйлчилгээнд хамрагдаж чадаагүй тохиолдолд тэр мөнгө хаачдаг вэ гэсэн асуулт иргэдийн дунд байдаг?
-Жил бүр иргэдэд үзүүлэх эмнэлгийн хөнгөлөлт үйлчилгээнд мөнгө төсөвлөгддөг. Гэвч энэхүү хөнгөлөлтийг эдэлж чадаагүй тохиолдолд энэ мөнгө буцаад хураагддаг. Иргэд жилд 1.8 сая төлсөн юм шиг байр суурь илэрхийлдэг. Гэтэл тэд 8040 төгрөг л төлсөн байдаг. Харин энэ мөнгө хаачсан бэ гэж асууж болно. Та жилд 8040 төгрөг л төлөх хэрнээ 1.8 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй байна гэдэг чинь өнөөдөр тэтгэвэрт байгаа тухайн үед ажиллаж байсан хүний мөнгийг та бас авч таарч байгаа биз. Гэтэл тэд өөрсдөө их мөнгө төлсөн юм шиг нэхээд л байдаг. Бас бид л мөнгө атгачихаад сууж байдаг юм шиг санадаг. Бид зөвхөн мэдээллийг нь л өгдөг шүү дээ. Харин тэр мөнгийг мөнгө санхүү нь мэддэг газрууд л зохицуулдаг.
Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг ажил хөдөлмөр эрхэлж буй 870 мянган татвар төлөгч нар бүрдүүлдэг. Гэтэл тэдний төлсөн мөнгөөр хамгийн их тусламж үйлчилгээг авдаг нь 0-16 насны хүүхдүүд, тэтгэврийн насныхан байдаг.
-Та нийгмийн даатгалын шимтгэлийн 4 хувь нь эрүүл мэндийн даатгалын санд ордог гэж ярьсан. Тэгвэл бусад хувь нь юунд зарцуулагддаг вэ?
-Нийгмийн даатгалын дөрвөн сантай. Үлдсэн шимтгэл нь оршуулгын, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсны тэтгэмж болон иргэдэд хүрдэг.
ХАГАЛГААНД ОНОШИЙН БҮЛГЭЭС ХАМААРАН 60-860 МЯНГАН ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОДОГ
-Эрүүл мэндийн даатгал төлөгч иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний ямар ямар боломжууд байгаа вэ?
-Хэвтэн эмчлүүлэх, шинжилгээ оношлогоо хийлгэхэд, амбулториор үйлчлүүлэхэд, уламжлалт шинжилгээ хийлгэхэд, нөхөн сэргээх үйлчилгээ хийлгэсэн тохиолдолд, хөнгөвчлөх буюу хавдрын эмчилгээнд эрүүл мэндийн даатгалаасаа тусламж үйлчилгээ авах боломжтой. Үүнээс бусад яаралтай тусламж, жирэмслэлт зэргийг төрөөс хариуцаад явдаг. Даатгуулагч бүр сар болгон 55 мянган төгрөгийн оношлогоо шинжилгээ хийлгэх эрхтэй бөгөөд үүнээс илүү гарсан мөнгийг иргэд өөрсдөөсөө төлнө гэсэн үг. Энэ талаар бид иргэдэд ойлгомжтой байлгах үүднээс гэрээт байгууллагуудад үйлчлүүлсэн иргэдэд талон өг гэсэн шаардлагыг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл тэрхүү талонаас таны шинжилгээнд эрүүл мэндийн даатгалаас ямар хөнгөлөлт үзүүлсэн гэх төлбөрийн задаргаа харагдах болно.
-Хагалгаа болон бусад мөнгө ихээхэн шаардсан эмчилгээнд хэчнээн төгрөгийг даатгалын сангаас гаргуулах боломжтой байдаг вэ?
-1.8 сая төгрөг тухайн хүний өвчний буюу оношийн бүлгээс хамаараад зөрүүтэй олгогдож байгаа. Нийт 115 оношийн бүлэг байгаа. Жишээ нь зүрхний хагалгаа хийлгэсэн, нөгөөх нь зүрхний эмчилгээ хийлгэсэн хоёр хүний дунд оношийн зөрүү их байгаа биз. Ийм ялгаатай тохиолдолд нэг удаа 260-860 мянган төгрөгийн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг олгодог.

-Тэгвэл шинжилгээ хийлгэхэд ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ?
-Амбултороор эмчлүүлэхэд 15 мянга, сар бүр шинжилгээ хийлгэхэд 55 мянга, хэвтэн эмчлүүлэхэд 300 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ.
-Нийгмийн даатгал төлдөг иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээний олон хөнгөлөлт байдгийн нэг бол яах аргагүй эм. Гэсэн ч иргэдийн дунд эмийн хөнгөлөлт эдлэх талаар ямар нэгэн мэдлэг мэдээлэл хомс байдаг. Энэ талаар сурталчлах, иргэдийг мэдээлжүүлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Манай сайтад энэ мэдээллүүд хангалттай ордог. Манайхтай хамтарч ажилладаг байгууллагуудтайгаа бид гэрээний үндсэн дээр хамтарч ажилладаг. Тиймээс нэгэнтээ гэрээлж мөнгө төлж ажиллаж байгаа учраас тодорхой шаардлага тавьдаг. Эмийн сангуудад гэхэд л хөнгөлттэй эмийн жагсаалт болон иргэдэд харагдахуйц сурталчилгааг тавих шаардлага тавьдаг. Даатгуулагчдын хувьд өрхийн эмнэлгээр дамжуулан эмийн хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг. Хэрэв өрхийн эмчийн бичиж өгсөн эм хөнгөлөлтэй үнийн жагсаалтад байдаг бол тухайн эмийг батлагдсан хувиар нь буюу 30-аас илүү хувиар хөнгөлөлт эдлэн авах боломжтой. Бид одоогоор хөнгөлөлттэй үйлчлэх эмийнхээ жорыг шинэчлэхээр ажиллаж байна.
ИРГЭДЭД ЭНЭХҮҮ ХӨНГӨЛӨЛТҮҮДИЙГ МӨНГӨН ДҮНТЭЙ НЬ ХЭТ МЭДЭЭЛВЭЛ ЭМНЭЛЭГТ ХУУРАМЧ АЧААЛАЛ БИЙ БОЛНО
-Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өндөр үнэтэй эмийг оруулж болдоггүй юм болов уу?
-Иргэдээс тийм хүсэлт ирдэг. Энэ бол боломжгүй юм. Хүн бүрт нийцүүлж эмийн жагсаалт гаргана гэж байхгүй. Харин тухайн эмийн хэрэглээ, тухайн иргэний эрүүл мэндийн аюулгүй байдлыг харгалзан үзэж жагсаалтаа гаргана.
-Тэгвэл эмнэлгийн хөнгөлөлтөд хамрагдаагүй нийт хэчнээн иргэн байдаг талаарх тоо байна уу?
-Биднийг гаргасан судалгаагаар гурван жилийн турш эмнэлгийн тусламж үйлчилгээ огт аваагүй 364 мянган хүн байгааг тогтоосон. Харин бусад иргэний хувьд өрхийн эмнэлэг, амбултори, эмнэлэгт хэвтэх зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
-Иргэдэд энэ мэт хөнгөлөлтийн талаарх мэдээлэл тун бага байдаг. Тэдэнд ямар боломж байгааг илүүтэй сурталчлах хэрэгтэй юм шиг?
-Нөгөөтэйгүүр иргэдэд энэхүү хөнгөлөлтүүдийг мөнгөн дүнтэй нь хэт мэдээлвэл хуурамч ачаалал бий болдог. Өөрөөр хэлбэл зарим иргэн хэвтэх шаардлагагүй хэр нь өөрт байгаа боломжуудаа ашиглах гэж хичээснээр цаана нь зайлшгүй эмчлүүлэх хэрэгтэй өвчтөнүүдийн замыг хаах эрсдэлтэй байдаг. Жишээ нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд өвчлөл ихтэй үед хүүхдүүдийг коридорт авдаг шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөө гээд мэдээлээд байдаг яг үнэндээ тэр нь хэрэгтэй хүмүүстээ хүрч чаддаггүй.
Нөгөөтэйгүүр иргэдэд энэхүү хөнгөлөлтүүдийг мөнгөн дүнтэй нь хэт мэдээлвэл хуурамч ачаалал бий болдог. Өөрөөр хэлбэл зарим иргэн хэвтэх шаардлагагүй хэр нь өөрт байгаа боломжуудаа ашиглах гэж хичээснээр цаана нь зайлшгүй эмчлүүлэх хэрэгтэй өвчтөнүүдийн замыг хаах эрсдэлтэй байдаг.
ДААТГАЛААРАА ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ 183 ЭМНЭЛЭГ,583 ЭМИЙН САН БИЙ
-Даатгуулагч иргэдийн дунд дээрх хөнгөлөлтийг эдлэхийг хүсдэг ч эмнэлгийн ачааллаас зайлсхийн үйлчлүүлдэггүй гэх тайлбарыг өгдөг. Тэгвэл даатгалаараа хувийн эмнэлгээр үйлчлүүлэх боломж хэр нээлттэй байдаг юм бэ?
-Бидэнтэй гэрээтэй даатгалаараа үйлчлүүлэх боломжтой 183 эмнэлэг байдаг. Эмийн сан гэхэд л 583 бий. Харин улсын эмнэлэг 880 байдаг.
-Өндөр өртөгтэй хагалгааны үед иргэдэд хандсан ямар хөнгөлөлт үзүүлдэг бол?
-Даатгалын хуулинд яг энэ тохиолдолд хөнгөлөлт үзүүлэх талаар нэмэлт өөрчлөлтийг хийхээр ажиллаж байгаа. Бас л даатгуулагчдаа бодож хийж буй ажлын нэг. Өндөр өртөгтэй мэс ажилбар болон өртөг ихтэй эмнэлгийн багаж хэрэгсэл авахад даатгал оролцуулдаг байя гэх саналыг оруулж байгаа. Энэ талаар намрын чуулганаар хэлэлцүүлнэ.
- Хамгийн их асуудал үүсгэдэг халамжийн үйлчилгээнүүд юу байдаг вэ?
-Манайд хамгийн их асуудал үүсгэдэг халамжийн үйлчилгээнүүд бол жирэмсний амаржсны тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж зэрэг юм. Хөдөлмөрийн чадвараа түр алдсан дийлэнх иргэн лист бичдэггүй хувийн эмнэлэгт хэвтсэн байдаг. Даатгал төлсөн хэрнээ магадлан итгэмжлэгдээгүй эмнэлэгт хэвтсэн байдаг. Магадлан итгэмжлэлийг манайх хийдэггүй Эрүүл мэндийн яам хийдэг. Гэтэл иргэд мэдээлэл аваагүйгээс хаана хандахаа мэдэхгүй бухимдлаа бидэнд ирж гаргадаг.
Салбар эрхэлж буй хүний байр суурь ямар байгаа талаар бид уншлаа.
Эндээс иргэд бид нийгмийн даатгал төлдөг ч өөрсдөд байгаа боломжуудаа тэр бүр мэддэггүй. Мэдсэн ч эмнэлгийн ачаалал, хүнд суртлаас залхахдаа түүнийг боломж гэж хардаггүй нь тодорхой байна.
Үүний тод жишээ бол боломжоо ашиглаж чадаагүй даатгуулагч бүр тухайн жилдээ 1.8 сая төгрөгөө өөрийн эрүүл мэнддээ бүрэн зарцуулах боломжийг олгох явдал.
Харин төрөөс баримталж буй бодлогын хувьд эмнэлгийн зохиомол ачаалал үүсэхээс сэргийлж иргэдэд хөнгөлөлттэй үйлчилгээ, боломжуудын талаар тэр бүр мэдээлэхийг зорьдоггүй нь ажиглагдав.
Эндээс бодлого хэрэгжүүлэгчдийн хувьд иргэдэд чиглэсэн үр дүнтэй ажлыг хийх шаардлагатайг онцлох байна. Үүний тод жишээ бол боломжоо ашиглаж чадаагүй даатгуулагч бүр тухайн жилдээ 1.8 сая төгрөгөө өөрийн эрүүл мэнддээ бүрэн зарцуулах боломжийг олгох явдал.
Нэгэнтээ л төсөвлөгдсөн мөнгө учир эрүүл мэнддээ хэрхэн зарцуулах нь тухайн хүний эрхийн асуудал баймаар.
Энэ мэт нийгмийн даатгал тойрсон асуудлаар бид эргэн уулзах болно.
Инфографикийг О.Сүхбат