Нэр хүндээрээ Нобелийн математикийн төрлийн шагналтай эн зэрэгцдэг Филдсийн шагнал олгогдсон 78 жилийнхээ түүхэнд анх удаа эмэгтэй хүнд очжээ.
Энэхүү эрхэм шагналыг хүртсэн анхны эмэгтэй хүнээр Иранд төрсөн, АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Мириам Мирзахани тодорсон байна.
Түүнийг “риманы гадаргуун динамик болон геометр, түүнчлэн орон зайн модульд оруулсан агуу хувь нэмрийг нь үнэлэн” ийнхүү шагнал гардуулах болсон талаар Олон улсын математикийн холбоо мэдэгджээ.
Шагналын эзэн болсон Мирзахани өөрийнх нь энэхүү ялалт залуу эмэгтэй эрдэмтэн, математикчдад үлгэр дуурайл болж, цаашид олон эмэгтэй Филдсийн шагнал хүртэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Би Би Си