Бүрэн шаталттай сайжруулсан зуухны борлуулалт ирэх сарын 3-наас албан ёсоор эхэлнэ.
Энэ өвөл Дэлхийн банкны Улаанбаатар Цэвэр агаар төсөл, Цэвэр агаар сангаас 16 мянган өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулахаар төлөвлөжээ.
Иргэдэд зах зээл дээр 272- 484 мянган төгрөгөөр худалдаалж буй 8 төрлийн зуухыг 66 хувь хөнгөлж, 16-228 мянган төгрөгөөр худалдаж авах боломжийг олгож байгаа юм байна.
Уг төсөлд өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлд албан ёсны харъяалалтай бүх иргэд хамрагдах боломжтой бөгөөд гэрээ байгуулахдаа иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай.
Борлуулалтын төвүүдийг нийслэлийн төвийн 6 дүүргийн хороодод байршуулах юм.
Иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй хороодын байр болон иргэний танхимыг борлуулалтын төв болгон ажиллуулахаар Нийслэлийн Иргэдийн хурлын даргын тогтоол, Засаг даргын захирамж гарч холбогдох бэлтгэл ажлуудыг хангаж байна.
Иргэд дэлгэрэнгүй мэдээллийг www.usip.mn цахим хуудас, 312194 дугаарын утсаар лавлах боломжтой.