ЭДИНБУРГ. /NHK/. Шотландыг тусгаар тогтнуулах эсэх талаар олон нийтийн санал асуулга болохоос дөрөв хоногийн өмнө буюу ням гарагийн байдлаар дэмжигч болон эсэргүүцэгчид байр сууриа идэвхтэй илэрхийлж байна.
Шотландын үндэсний нам тусгаар тогтнохыг уриалж байна. Шотландын ард иргэд ирээдүйнхээ төлөө бие даан шийдвэр гаргах боломжтой байх хэрэгтэй гэж Глазго хотод тус намын дэд дарга Никола Старгеон хэлжээ. Хэрвээ бид Нэгдсэн Вант Улсыг орхивол илүү хөгжин цэцэглэх болно гэж тус намын нэг дэмжигч хэлсэн байна. Британийн Сангийн сайд асан Алистер Дарлинг тусгаар тогтнохын эсрэг хөдөлгөөнийг удирдаж байгаа бөгөөд тусгаар тогтнолыг дагаж эдийн засаг эмх замбараагүй болно гэж BBC телевизээр хэлжээ.
Тэрээр Шотландын ард иргэд парламентаа илүү хүчирхэг болгох өөрчлөлтийг хүсэж байгааг хэлсэн байна. Долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байхад олон нийтийн санаа бодол тодорхойгүй, судалгааны үр дүн ч ялгаатай байна. Нэг судалгаагаар, тусгаар тогтнохыг зөвшөөрөх сонгогчид илүү байхаар харагдавч, өөр нэг судалгаа нь сөрөг тал илүү байхыг харуулж байна.
Д.Нямтулга