Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт”, “Хөлбөмбөгийн хөгжлийг хүүхэд бүрт” гэсэн хөтөлбөрүүдийг Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд өчигдөр “Хөлбөмбөгийг эрчимтэй хөгжүүлье!” уриалгын дор “5000 бөмбөг” төслийн хүрээнд сургуулиудад хөлбөмбөгийн бөмбөг түгээх арга хэмжээ боллоо.
Уг төслийн хүрээнд улсын хэмжээний ерөнхий боловсролын 800 гаруй дунд сургуульд 5000 хөлбөмбөгийн бөмбөг болон хөлбөмбөгт суралцах гарын авлага номыг БШУЯ-нд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өчигдөр Монголын хөлбөмбөгийн Холбооны Цэнгэлдэх хүрээлэнд болов.