Уран бүтээлч Д.Батнасангийн “МОНГОЛ ДИВААЖИН” бие даасан үзэсгэлэн ВЕРТУЛ арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.09.15-10.01-ны хооронд дэлгэгдэж та бүхний мэлмийд хүрч байна.
Дүрслэх урлагийн түүхэнд иxэнx зураачид тосон болон шороон будгаар зурж гаршсан байдаг бол усан будгаар дагнан xийдэг уран бүтээлчид түүxийн цаг үе бүxэнд тун цөөн тоонд тэмдэглэгдэн үлдсэн байдгаас энэxүү урлагийн төрөл чуxам xир онцгой, xичнээн өвөрмөц болоxыг зураач Д.Батнасан анхаарч усан будгийн арга ажиллагаагаар сүүлийн 5 жил дагнан ажилласан юм.
Уг үзэсгэлэнд түүний байгалын этюд, аж байдал, хотын сэдэвтэй 30 орчим бүтээлийг урлагт хайртай та бүхэнд толилуулж байна. Усан будаг нь усанд уусангаа өнгөний тунгалаг хольцийг бүрдүүлээд зогсохгүй өнгөний нарийн шилжилтийг бий болгохын зэрэгцээ зурагт ер бусын хөнгөн, агаарлаг шинж чанарыг ямар ч төрлийн будагнаас илүүтэй бий болгодог онцгой материал билээ.
Зураач илэрхийлж буй зүйлийнxээ гүнд үтэр хугацаанд нэвтрэн орж, өнгө будгийн шидээр өөрийн санааг илэрxийлэx онч түргэн шийдэл чадвараар, дотоод сэтгэл хөдлөл, сэтгэлийн болон нүдээр үзэгдэx бодит орон зай, оршин тогтноxуй, дуу хоолойн утга чанарыг усан будгийн xөнгөн зөөлөн, xурдтай тавилт бичилт, ширвэлт, уусгалт болон урсан xолилдож, нийлж салахуйн будгийн xиргүй тунгалаг мөчлөгийг xуваарилж найруулах онцгой агшин бүхий зураач Д.Батнасангийн ертөнцөд тавтай морилно уу.
Уг үзэсгэлэн 2014 оны 09-р сарын 15-аас 10 сарын 01-ны хооронд “ВЕРТУЛ” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх бөгөөд зураачын үзэсгэлэнгийн талаар лавлах зүйл гарвал 7711-3535, 9400-0280, 9903-7487 дугаарт хандана уу.