Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт “Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ. Засгийн газрын танхимын сэлгээнд зарим сайдын асуудлаас гадна Засгийн газрын бүтцийн асуудлыг хамтад нь оруулж шийдвэрлэх болно” хэмээн олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн.
Засгийн газартаа хир халдаахгүй, сайд нараа хамгаалж байсан Ерөнхий сайдын хувьд энэ бол эрс шийдэмгий мэдэгдэл. Сайдыг өөрчилснөөр асуудал шийдэгдэхгүй ч, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна хэмээсэн нь сонирхол татаж байгаа.
Ийм мэдэгдэл хийсэн даруйд GoGo.mn сайт Шинэчлэлийн Засгийн газраас албан тушаалаасаа буух сайдууд хэн бэ? гэсэн санал асуулгыг уншигчдынхаа дунд явууллаа. 16 яамны сайдын нэрийг оруулсан энэ санал асуулгыг долоо хоногийн хугацаанд явуулсан бөгөөд 16.800 хүн саналаа өгчээ.
Санал асуулгын дүнг дараах инфографикаас харна уу.
УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, Засгийн газраа бүрдүүлснээс хойш бүрэн эрхийн хугацааныхаа талаас өнгөрлөө. Өмнөх Засгийн газар 11 яамтай байсныг 16 болгож, төрийн бүтэц бүрэлдэхүүнийг данхайлгасан. Төрийн албан хаагчдын тоог нэмж, төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлсэн энэ шийдвэрээсээ болж Шинэчлэлийн Засгийн газар шүүмжлэлийн бай болж байна.
Тиймээс Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулах үүргийг өнгөрсөн хавар УИХ-аас Засгийн газарт өгсөн билээ. Хариуд нь гүйцэтгэх засаглалынхан Улсын төсвөөс тэвчиж болох зардлыг 20 хувиар хасаж, 40 тэрбум төгрөг танасан тухай тайлагнаад “амаа алгадуулсан”. УИХ-аас “Төсвийн урсгал зардлыг 20 хувь хасаж, 1.1 их наяд төгрөгийн төсвийн хэмнэлт хийхийг үүрэгдсэнийг Засгийн газар буруу ойлгосон уу, эсвэл төсөв хэмнэсэн дүр үзүүлэх гэсэн үү.
Юутай ч Ерөнхий сайд УИХ-ын намрын чуулганаар энэ асуудлыг оруулан, яамдынхаа тоог цөөлж төсвийн бодит хэмнэлт хийхээр төлөвлөжээ. Мөн үеэр хаврын чуулганаар нээлттэй үлдээсэн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах, эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлнэ. Үүнээс гадна Ерөнхий сайд өөрийн танхимаас огцруулж, хариуцлага тооцох сайдууд хэн хэн байх талаар тодорхой санал гаргахаар толгойгоо “гашилгаж” сууна.
Сайдыг өөрчилснөөр зогсонги байдалд орсон эдийн засаг сэргэхгүй ч хариуцлага тооцох нь буруу биш. Харин Засгийн газрын данхар бүтцийг цомхтговол бодит хэмнэлт болно. УИХ-ын намрын чуулган эхлэхийн өмнө хийсэн Ерөнхий сайдын мэдэгдэл, эдийн засгийн хүндрэлээс гадна энэ намар сонирхол татах улстөрийн өнгө аясыг баяжуулав. Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдэд иргэд дүнгээ тавилаа, Ерөнхий сайд хэрхэхээ шийдэх биз ээ.