Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Соёл урлагийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын байдалд шалгалт хийжээ.
Уг шалгалтыг өнгөрсөн зургадугаар сараас наймдугаар сарын хооронд явуулсан бөгөөд нийт 153 түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлд шалгажээ.
Улсын хамгаалалтад | 9 |
Нийслэлийн хамгаалалтад | 10 |
Дүүрэг, орон нутгийн хамгаалалтад | 134 |
Хадны зураг бичгийн дурсгал | 2 |
Булш хиргисүүр, тахилгын байгууламж | 3 |
Барилга архитектурын дурсгал | 15 |
Хөшөө дурсгал | 133 |
Шалгалтаар давхардсан тоогоор 43 зөрчил илрүүлж, 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, үлдсэн зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүлжээ.
Дүүргүүд дэх соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн байхгүй, өөр албан тушаалтан хариуцсан гэх мэт зөрчил нийтлэг илэрчээ.
Мөн эдгээр түүх, соёлын дурсгалт зүйлсийг хадгалах хамгаалах, эвдрэл гэмтлийг сэргээн засварлах талаар бүх шатны Засаг дарга, соёлын асуудал эрхэлсэн байгууллагууд анхаарч ажиллахгүй байгаагаас үүдэн зарим дурсгалт байшин, хөшөө дурсгалууд эзэнгүйдэж, эвдэрч сүйдэх, шинээр барилга байшин, зам барихтай холбогдуулан нураах, нүүлгэх, шилжүүлэх, устаж үгүй болох эрсдэлтэй байгааг албаныхан хэлж байна.
Тиймээс түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, хадгалалт хамгаалалт хангалтгүй байгаа Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүргийн холбогдох албан тушаалтанг 100 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авчээ.
Саарыг хажуугаар сайн жишээ ч байна. Чингэлтэй, Сүхбаатар, Багануур, Багахангай, дүүргүүд түүх, соёлын дурсгалт зүйлсийг цэвэрлэгээ, үйлчилгээг, хадгалалт хамгаалалт сайн байна. Тухайлбал, Баянзүрх дүүргээс Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хашаан доторх Дандар баатрын морьтой хөшөөний плитан суурийг шинэчлэн, байгалийн боржин чулууны өнгөөр цардаж хийсэн зэрэг сайшаалтай зүйлс байгаа аж.
Цаашид ССАЖЯ-ны зүгээс улс үндэстний түүхэн ёс заншил, соёл иргэншлийн түүхийн илэрхийлэл болсон түүх, соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах, хамгаалахтай холбогдсон төсөв хөрөнгийг гаргах асуудлыг шийдвэрлэх, холбогдох байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах саналтай байгаагаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.