Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Шотландын тусгаар тогтнолыг дэмжиж байгаа хүмүүст хандан тэд Шотландыг Нэгдсэн вант улсаас тусгаарлах тухай санал асуулгад нэгдсэн тохиолдолд “тусдаа амьдрах оролдлого биш харин ахан дүүс салахад ” хүргэх тухай сэрэмжлүүлсэн байна.
"Энэ шийдвэр нь манай гар бүл, ард түмнийг хагалж, Шотландыг Нэгдсэн вант улсаас салгах болно” хэмээн Дэвид Кэмерон Абердинд хэлсэн мэдэгдэлдээ дурджээ.
Энэ бол Британийн Ерөнхий сайд сүүлийн долоон жилийн хугацаанд Абердинд хоёр дахь удаагаа айлчилж байгаа явдал бөгөөд есдүгээр сарын 18-ны пүрэв гаригт болох санал асуулгын өмнөхөн тохиосноороо онцлогтой байлаа.
Абердины нисэх онгоцны буудалд хэлсэн үгэндээ тэрбээр Дэвид Кэмерон Шотландын тусгаар тогтнолын тухай санал асуулгаар шотландчууд үүнд дэмжсэн санал өгвөл буцааж болохгүй хагаралд хүргэнэ гэдгийг онцолжээ. “Баасан гариг гэхэд л манай хүмүүс өөр улсад сэрэх нөхцөл бүрдэж болохоор байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
"ХҮҮХДҮҮД БОЛОН АЧ, ЗЭЭ НАРЫНХАА ТӨЛӨӨ"
"Энэ шийдвэр эцсийнх, буцааж болохгүй, дахин санал асуулга болох боломжгүй гэдгийг бид сайн ойлгох ёстой. Хэрэв Шотландын оршин суугчид тусгаар тогтнолын төлөө санал өгвөл Британи огт хамаагүй болж, бид ирээдүйд өөр өөр замаар замнах болно. Санал асуулгын өдөр болоход хүмүүс зөвхөн өөрийнхөө төлөө биш үр хүүхэд, ач зээ, ирээдүйн үр хойчийнхоо төлөө санал өгч байгаа гэдгээ ухамсарлах ёстой” гэж Британийн Ерөнхий сайд өгүүлжээ.
Мөн Шотланд салан тусгаарласан тохиолдолд Британитай нэгдсэн валюттай байхгүй, зэвсэгт хүчнийг ч дахин шинээр бүрэлдүүлэх шаардлагатай болно гэдгийг сануулсан байна.
Түүнчлэн Дэвид Кэмерон санал асуулгын үр дүнд Шотландын тусгаар тогтнолыг эсэргүүцэж байгаа хүмүүс ялалт байгуулсан тохиолдолдд татвар ноогдуулах болон төсвийн бүрдүүлэлтийн салбарт шинээр эрх мэдлийг өргөжүүлнэ гэж амлажээ.
САЛМОНД АЙЛГАХГҮЙ БАЙХЫГ ХҮСЭВ
Өмнө нь, даваа гаригт Шотландын Ерөнхий сайд Алекс Салмонд Шотландын нэртэй бизнесменүүдийн хэсэгтэй Эдинбург хотноо уулзах үеэрээ сонгогчдыг айлгаж байгаа гэх Лондонгийн улс төрчдийг шүүмжилжээ.
Тэрбээр тусгаар тогтнолын тухай асуудлаар байр сууриа илэрхийлэх сайхан боломж гэж 18-ны санал асуулгыг үнэлжээ.
Тусгаар тогтнолыг дэмжигч Шотландын бизнесменүүд хамтарсан мэдэгдэл хийсэн бөгөөд энэхүү мэдэгдэлд Шотландын тусгаар тогтнолын тухай асуудалд нааштай хариулт ирсэн тохиолдолд Шотланд улс ирээдүйд тогтвортой эдийн засагтай болох эдийн засгийн бодлого явуулах боломжтой гэж үзжээ.
Түүнчлэн тэд тусгаар тогтнолоос татгалзсан тохиолдолд Шотланд улс Европын холбооноос гарч магадгүй гэж сэрэмжлүүлсэн байна.
БЕКХЭМ "ТУСЛАМЖИЙН ГАР СУНГАЖ" БАЙНА
Санал асуулгын хугацаа тун дөхсөн энэ үед шотландчууд бараг л хоёр хуваагдчихсан гэхэд болно. Нэг хэсэг нь тусгаар тогтнолыг дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь Нэгдсэн вант улсаас гарах нь эрсдэл ихтэй гэж үзэж байгаагийн улмаас тусгаар тогтнолыг эсэргүүцэж байгаа юм. Шотландын тусгаар тогтнолыг эсэргүүцэгчдийг алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхем дэмжиж байгаа гэнэ. Тэрбээр шотландчуудыг Британийн бүрэлдэхүүн хэсэг дэх түүхэн харилцааг хадгалж үлдэхийг шотландчуудаас хүсчээ. Бэкхем шотландчуудад хандан Нэгдсэн вант улс гэсэн томоохон холбоо байгаад дэлхий даяар атаархаж байхад, энэхүү бат бэх холбоог сүйтгэх хэрэггүй гэж уриалсан байна.
Энд дуулгахад сүүлд хийсэн судалгаанаас харахад тусгаар тогтнолыг дэмжсэн болон дэмжээгүй гэсэн талуудын аль нь ч хувь илүү гэсэн үзүүлэлт харагдаагүй юм.
Өнгөрсөн долоо хоногт явагдсан гурван судалгаагаар тусгаар тогтнолыг эсэргүүцэгчид бага зэрэг жин дарсан бол өөр нэгэн судалгаагаар тусгаар тогтнолыг дэмжигчид давамгайлсан байсан гэнэ. Есдүгээр сарын 09-12-ны хооронд явуулсан зургаан судалгааны дүнгээс харахад тусгаар тогтнолын эсрэг сонгогчдын 51 хувь нь санал өгнө гэсэн бол дэмжсэн саналыг 49 хувь нь өгнө гэж илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ВВС