Дулааны IV цахилгаан станцын гүйцэтгэх захирал Б.Цэвээний оронд Ж.Осгонбаатарыг томилжээ.
Б.Цэвээн нь тус салбарт 33, ДЦС IV ийн захирлаар таван жил гаруй хугацаанд ажилласан бол Ж.Осгонбаатар нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК ийн нийтлэг үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байв. Б.Цэвээн өчигдөр ажлаа хүлээлгэж өгсөн байна.
Түүнийг ямар шалтгаанаар ажлаас халсан нь тодорхойгүй байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр цэвэр улс төрийн шалтгаанаар тус дулааны станцад халаа сэлгээ хийсэн сурагтай.
Ямар ч байсан тус станцыг түшиглэн байгуулж буй 120 мВт-ын өргөтгөл байгуулах төслийг хуучин захирал нь хийж дуусгах гэнэ.
Р.Оюун