Хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ сарын 24-өөс эхлэн солбилцлоор олгохоор болсныг өчигдөр салбарын сайд дуулгалаа. Ингэснээр манай улсын эрдэс баялгийн нөөц нэмэгдэж, эдийн засгийн чадавх сайжран, хөрөнгө оруулалт өсөхөд нөлөөлөх аж.
Хууль, тогтоомжоор хориглосон, хязгаарласан талбайтай давхцуулахгүйгээр нийт газар нутгийн 19.88 хувьд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж тооцжээ. Үүнээс 13.39 хувийг (20.94 сая га) өргөдлөөр, 6.49 (10.15 сая га) хувийг сонгон шалгаруулалтаар олгохоор болсон гэнэ.
Сонгон шалгаруулалтаар олгох газар нутаг нь улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологийн хайгуулын, мөн тусгай зөвшөөрлийг нь буцаасан талбайгаас бүрдэх аж. Тэгвэл солбилцлоор олгож байгаа нь урьдынх шиг замбараагүй олгохгүй, ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй, бүрэн хяналттай болсныг харуулж байгаа гэнэ.
Тусгай зөвшөөрлийг солбилцлоор олгохдоо өргөдлийн дугаарыг онлайнаар авах боломж бүрдүүлжээ. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 156.4 сая га бөгөөд үүний 28.48 хувийг нь ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх боломжтой талбай эзэлж байгаа гэнэ.
Ц.Болор