Монгол орныхоо гайхамшгийг өөрийн биеэр харах, дугуйн спортыг сурталчлах, хүүхэд залуусыг энэ спортоор хичээллэхийг уриалах хүсэлдээ хөтлөгдсөн Ч.Мөнгөндалайгийн аялал 98 дахь хоногтоо үргэлжилж сүүлийн 1000 дахь км-тээ оржээ.
Түүнийг очсон газар бүрт нь найрсагаар хүлээн авч хооллож, ундалж, биеийнх нь байдлыг үзүүлж, чин сэтгэлээрээ хандаж хүлээн авч байгаа гэнэ. Одоогоор тэрээр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд очоод байгаа аж.
Тэндээ хоёр хоног буудаллаад Ханх сум руу аяллаа үргэлжлүүлж, Хөвсгөл далайд усан завьтай аялал хийхээр төлөвлөж байгаа аж.
Хөгжлийн бэрхшээлтэй залуусыг цог золбоо, зориг, хүсэл мөрөөдөлтэй байж түүндээ хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй байвал зорилгодоо хүрэхэд юу ч саад болдоггүйг олон залууст нотлон харуулж буй Ч.Мөнгөндалайн аялалд амжилт хүсч, чин сэтгэлийн хандив өргөхийг хүсвэл Төрийн банкны 104400224360 гэсэн дансанд хандах боломжтой.