Кофег хамгийн их уудаг мэргэжлийн хүмүүсийг эрдэмтэд тооцоолсон талаар “The Dayton Daily News” сонинд онцолжээ.
Нэгдүгээр байранд хэвлэл мэдээллийн ажилтнууд орсон байна. 10 мянган англичуудын дунд явуулсан судалгаанаас харахад 85 хувь нь өдөрт гурван аяга кофе заавал уудаг аж. Сэтгүүлчид их кофе уух нь аргагүй юм гэдгийг эрдэмтэд онцлов. 2013 онд явуулсан судалгаагаар сонины сурвалжлагч бага цалинтайгаар зогсохгүй байнга сэтгэл санааны дарамтанд ордог болох нь тогтоогдсон аж.
2012 онд америкчуудын дунд мөн ийм төрлийн судалгаа явуулахад нийтийн хоолны газрынхан кофены хэрэглээгээр нэгдүгээрт бичигдсэн бол сэтгүүлчид дөнгөж зургаад оржээ. Ажил хэрэгч америкчуудын 34 хувь нь кофе уухгүй бол ажлаа хийж чаддаггүй гэнэ.
Дэлхийн олон орны дунд судалгаа явуулж Нидерландын хүн ам кофег хамгийн их хэрэглэдгийг илрүүлсэн талаар сонин дурдсан байна. АНУ 16-р байранд ордог аж. Харин эмч нарын зөвлөж байгаагаар өдөрт дөрвөн аягаас хэтрэхгүй кофе уух ёстой гэнэ.