Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсний 60 жилийн ой, Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Найрсаг Улаанбаатар” зөвлөлгөөнийг өнөөдөр зохион байгуулна.
Зөвлөлгөөнд Улаанбаатар хотод аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, соёл урлаг, спортын төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг 600 гаруй аж ахуйн нэгж оролцох юм.
Уг хөтөлбөрийн хүрээнд 2030 он гэхэд Улаанбаатар хотод таван сая жуулчин хүлээн авдаг болох томоохон зорилтыг тавьсан.
Энэхүү зорилтод хүрэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн ач холбогдол, зорилгыг зөвлөлгөөний үеэр оролцогчдод танилцуулах аж.
Мөн нийслэл хотод аялал жуулчлал, соёл урлаг, спорт, энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажлыг төрийн байгууллагын ажилтай хэрхэн уялдуулах талаар хэлэлцэнэ.
Энэ үеэр цаашид хотын аялал жуулчлалын онцлог үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнүүдийг хамтран гаргах талаар зөвшилцөх бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцоно.