Австралийн Мельбурн хотын малын эмч гэх залуу чимхлүүр мэс ажилбарыг нэгэн загасанд хийжээ.
Тэрхүү загасыг Жорж гэдэг аж. Жоржийг эзэн нь арван жил тэжээсэн бөгөөд хоол идэхгүй, сэлж чадахгүй болж толгойн хавьцаа нь ямар нэгэн зүйл ургасан байхыг нь анзаарч Лорт Смитийн мал эмнэлэгт авчирчээ. 80 грамм жинтэй Жорж загасанд малын эмч Тристан Рич хагалгаа хийсэн бөгөөд тэрээр түүний биед байх хавдрыг авчээ.
Харин хагалгааны үнэ 200 ам.доллар болжээ. Тристан эмч хагалгаа хийхдээ мэдээ алдуулагч бодистой, хүчилтөрөгчтэй, энгийн гээд гурван төрлийн устай савыг ашиглажээ. Эмч хэлэхдээ “Энэхүү хагалгаа нь загасанд тэр тусмаа хамгийн жижиг амьтанд хийж байгаа чимхлүүр мэс ажилбар ч байж болох юм. Жоржийн хагалгааны үеэр түүнийг цус алдах вий л гэж айж байлаа. Хэрэв цус алдвал тэрхүү жижиг амьтанд юу ч үлдэхгүй шүү дээ” гэжээ.
Аз болоход хагалгаа амжилттай дуусч бяцхан алтан загас шилэн хоргондоо удахгүй сэлж чадахаар болжээ.