Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хууль 2012 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Энэ дагуу замын хөдөлгөөнд оролцож буй жолооч бүр албан журмын даатгалд хамрагдах ёстой.
Хугацаа нь дууссан албан журмын даатгалын торгууль 192 мянган төгрөг байдаг. Гэтэл жолооч нар даатгалын хугацаагаа шалгалгүй хөдөлгөөнд оролцсоноос, даатгалаас хохирлоо нөхөж авахад хүндрэлтэй байдаг гэх мэтчилэн даатгалтай холбоотой зөрчил, гомдол маргаан их байдаг аж.
Тиймээс энэ мэт асуудлуудыг жолооч даатгалын байгууллагуудад хяналт тавьснаар шийдвэрлэх боломжтой гэнэ.
Монголд жолоочийн даатгалд иргэд өөрсдөө хяналт тавих тогтолцоонд шилжихээр болсонтой холбогдуулан өнөөдөр Албан журмын даатгагчдын холбоо болон мэргэжлийн бусад байгууллага мэдээлэл хийх аж.
Хэвлэлийн хүрээлэнд 11:00 цагаас болох уг мэдээллийн дэлгэрэнгүйг бид эргэн хүргэх болно.